УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баярсайханыг томиллоо
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Баярсайхан өчигдөр ажлаа хүлээн авчээ.
УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Төмөрхүү шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Баярсайханд компанийн тамгыг гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ажил хүлээлцэх үеэр ТӨБЗГ-ын дэд дарга А.Дагвадорж, ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар, ЭХЯ-ны мэргэжилтэн И.Лувсанцэрэн нар болон УБЦТС ТӨХК-ийн холбогдох удирдлагууд байлцав.
URL: