176 мянган оффшор дансыг ил болголоо
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос “татварын диваажин” гэдгээрээ алдаршсан Багамын арлуудад бүртгэлтэй 176 мянган компанитай холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэсэн байна. Энэ тухай анх Германы “Sbddeutsche Zeitung” сонин олж мэдээлсэн бөгөөд Вашингтон дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумын мэдээллийн санд өнгөрсөн лхагва гаригт нийтлэгдсэн байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн оффшор дансыг ил болгосон “Panama papers” буюу Панамын баримтууд илрүүлснээс хойш таван сарын дараа дэлхийн хамгийн том оффшор бүсэд нууцлагдаж байсан мэдээллүүдийг илрүүлж, олон нийтэд мэдээлж байгаа нь энэ юм. Тус мэдээлэдд улстөрчдийн санхүүгийн ашиг сонирхлоос эхлээд бизнес эрхлэгч, санхүүчдийн оффшор данс болон нийт 17 6 мянган компанийн хувьцаа эзэмшигч, захирлуудын нэр багтсан байна.
“www.theguardian.com” нийтлэгдсэн нийтлэлд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын төрийн нарийн бичгийн дарга, Консерватив намын гишүун Амбер Рудд, 2004-2010 оны хооронд Европын холбооны комиссараар ажиллаж байсан Голландьш улстөрч, Нели Крус, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камероны аав Иан Доналд, Монгел Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын нэрийг онцолжээ. Амбер Руодын хувьд өмнө нь оффшорын дансны хэрэгт орооцолдож байсан бөгөөд авлигын хэргээр хэд хэдэн удаа шалгагдаж байжээ.
Харин Нели Крус энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байгаа аж. Багамын баримт бичгээс харахад зарим томоохон улстөрч өөр хүний нэр дээр компанитай болох нь тогтоогдсон байна. Жишээлбэл, Нели Крусын нэр дээр ямар ч компани байхгүй ч утас, факс, орлого зарлага, компанийн онлайн нэвтрэлт зэргээс нь түүнийг хувийн компанитай гэдгийг нь тогтоогоод байгаа юм. Үүний зэрэгцээ Японы 230 иргэний нэрс баримт бичигт байгаагийн олонх нь тээврийн компаниудтай холбоотой аж.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын гүйцэттэх захирал Жерард Райл эдгээр баримтыг олонд дэлгэсэн тухайгаа тайлбарлахдаа “Ийм төрлийн мэдээллийг ил тод болгосноор олон нийтэд үйлчилсэн хэрэг, оффшор бүсэд юм нууж байгаа бол буруу зүйл хийж байж болзошгүй гэдгийг харуулж буй хэрэг” гэжээ. Тэрбээр “Дэлхийн сэтгүүлчид энэ нууцлалыг илрүүлэхийн төлөө цаашид ажилласаар байх болно” гэж мэдэгдсэн байна.
Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь тагвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд татвар маш бага буюу огт байдаггүй, мөн нууцлал маш өндөр, төрийн хүнд суртал гэж үгүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшор бүс нутгийг ихээр сонирхдог. Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Түүнчлэн оффшор нь татвараас зайлсхийн, менгө угааж, зэвсгийн наймаа, алан хядагчдьш мөнгөө эргэлдүүлж санхүүгийн үйл ажиллагаанд оролцох томоохон талбар болдог аж. Улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болохгүй. Учир нь, тэд бол улс орныхоо өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс. Улстөрчид ард түмний татварьш мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс. Гэтэл улс орныхоо, татвар төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл хэмээн шинжээчид хэлдэг. Одоогоор Белиз, Багамын арал, Хонконг, Люксембург, Швейцарь зэрэг 50 гаруй улс, оронд оффшор банк ажилладаг юм байна.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: