НИТХ-ын хурлаар долоон хороог байгуулж дарга нарыг нь томиллоо
НИТХ-ын ээлжит II хурал өнөөдөр Хангарьд ордонд болж байна.Уг хуралдаанаар НИТХ- ын хурлын дарга Ц. Сандуй хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцууллаа. Мөн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэггжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм.
Хуралдааны эхэнд НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Төлөөлөгч нарт танилцуулсан байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хурлын хороод, дэд хороод түүний эрхлэх асуудал бүрэлдэхүүнийг батлах тухай, Хороодын дарга, дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нэмэлтээр МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг өөрсдийн хүсэлтийн дагуу чөлөөлж шинээр Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг тэргүүлэгчээр сонголоо. Уг хуралдаанаар нийт төлөөлөгчдийн 80,5 хувийн саналаар долоон хороо, 11 дэд хороотой, хурлын хороод дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталсан байна.Үүнд
“Аз жаргалтай хот” хорооны даргаар Р.Дагва
Хот төлөвлөлт, байршил, суурьшлыг зохицуулах дэд хорооны даргаар Б.Батнасан
Орон Орон сууцны хангамжийн дэд хорооны даргаар Х.Хатанбаатар
Ухаалаг Улаанбаатар дэд хорооны даргаар М.Халиунбат
Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар С.Мөнхчулуун
Хүний эрх, ёс зүйн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг
Эрх зүйн орчны шинэтгэлийн хорооны дэд даргаар Ж.Батсайхан
Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхжаргал
Иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх хорооны даргаар Б.Мөнхбат
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны даргаар М.Эрдэнэтуяа
Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар С.Амарсайхан
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Б.Бадарсан
Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны даргаар Ч.Гантулга
Байгаль орчин, экологийн хорооны даргаар Л.Нарантуяа
Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Ж.Алдаржавхлан
Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хорооны даргаар Б.Бямбадорж
Гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Т.Батцогт
Өргөдлийн хорооны даргаар Б.Сүхбаатар нарын хүмүүсийг тус тус ажиллуулахаар болжээ.
Г.Эрдэнэзул
URL: