Боомоор өвчилсөн хоёр иргэн аймгийнхаа бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна

a09ccdf093d76bc8d76a8859786d15b2_x3Дорнод аймагт малын боом өвчин гарч, гурван иргэн боом өвчний халдвар авсан талаар мэдээлж байсан. Тэгвэл боом өвчний халдварын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн эхнэр, нөхрийн биеийн байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Э.Дулмаагаас тодрууллаа. Тэрбээр “Эхнэр, нөхөр хоёрын биеэс авсан дээжээс боом өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон. Тэд одоогоор аймгийн бүсийн оношлогооны төвийн халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна. Гэр бүлийн хоёрын биеийн байдал сайжирч байгаа бөгөөд боом өвчин гарсан Хэрлэн сумын өвчинтэй малыг устгалд оруулснаар хорио цээрийн дэглэмийг цуцалсан” гэлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих