“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн шинэ томилгоо

3500

Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн баасан гарагт ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлсөн бол өнөөдөр шинэ гишүүдийн нэрс тодорчээ.

Тодруулбал ТУЗ-ийн гишүүдээр    ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар  болон Ч.Алтаннар томилогдсон байна.

Ч.Алтаннарын тухайд  Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.

 

Г.Эрдэнэзул


URL:

Нэр: анхаа Огноо: 25 September 2016

бүгд луйварчид аймаар мангас шиг харагдаж байна ,

Сэтгэгдэл бичих