АН-ын ташуур
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэттэгч Дондогдоржийн Эрдэнэбат.
Намынхаа МҮДН фракцийн унаган гишүүн гэгдэх түүний хувьд УИХ-ын гишүүн болох боломж дардан байгаагүй. Удаа дараагийн УИХ-ын сонгуульд Багануур дүүрэгт нэр дэвшиж, ялагдал хүлээж байсан түүхийг нь онцолбол ийн хэлэх үндэстэй.
Харин 2009 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон цагаасаа хойш улс төрд өөрийн дуу хоолой, өнгө төрхийг тодорхойлж чадсан гэдгэзс нь үүдэн дүгнэвэл тэр амжилттай яваа улстөрч. Хувь хүнийх нь зан чанарыг тодорхойлсон “Зоримог, тууштай” гзж намынх нь нөхдийн үгс ч түүний талд үг бичих шалтгаан болно. Харин “Жи МоАХ”, “Нэг Ардчилал” тэргүүтэй эсрэг дуу хоолой илэрхийлдэг намынх нь нөхдийн үгийг сонсвол “Дарангуйлагч, гежүүд” гэх мэт үгс сонсогдоно.
Мэдээж тухайн улстөрч гэдэг хэн байхаас үл хамааран олонд ч, намынхаа гишүүдэд ч таалагдах, эс таалагдах нь хэвийн үзэгдэл гэж үзвэл түүнийг шүүмжлэгчдийн санаа хол явахгүй байж мэднэ. Учир нь, тэрбээр хүссэн ч, эс хүссэн ч Ардчилсан намыг аравдугаар сарын 19-ний өдөр болох орон нутгийн сонгуульд удирдаж орох нь тодорхой боллоо. УИХ-ын сонгуулиас хойш зарлагдсан Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдаж чадаагүйн улмаас энэ үүргийг автоматаар хүлээж байгаа нь энэ. Гэхдээ намын дүрмийг зөрчиж. Тайлбарлавал түүнийг эсэргүүцэгчид “УИХ-ын дарга хийгээд Ардчилсан намын дарга асан З.Энхболд намын даргаа ҮЗХ-ын хуралдаанаар хууль зөрчиж, Д.Эрдэнэбатад үүрэг гүйцэтгэгч болгон шилжүүлсэн” гэдэг асуудал ярьж буй.
Харин тэрбээр “Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн өмнө даргаа солих нь чухал байна уу, орон нутгийн сонгуулийн үеэр шинэчлэлээ явуулаад, орон нутгийн сонгуульд амжилт гаргах нь зөв юмуу гэдэг дээр л шийдлээ гаргасан” гэдэг тайлбар өгсөн. Нэг ёсны энэ удаад тэрбээр хувь улстөрчийнхөө хувьд санаанд оромгүй эрсдэл үүрч, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр намаа удирдаж, орон нутгийн сонгуульд оролцохоор шийдэж. Эрсдэл үүрэх гэдгийн тухайд хэрэв тэрбээр энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээвэл Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхээ автоматаар хасуулна. Нэг ёсны ялалт байгуулахгүй л бол намын гүйцэтгэх удирдлагаас саналаараа татгалзаж, хүссэн ч, эс хүссэн ч арванхоёрдугаар сард болох Ардчилсан намын Их хурлаас сонгогдох даргад тамгаа шилжүүлэн өгөх юм. Иймд энэ удаад намынх нь нөхөд зориг хийгээд шийдвэрийг нь хүндэтгэн үзэхэд гэмгүй. Он удаан жил Ардчилсан намыг өнгөлсөн гэдгээсээ үл хамааран олонх лидер нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээс бултаж, хадны ард өөрийгөө нуун ирээдүйгээ хамгаалахыг хүссэн байхад шүү дээ.
Тэгвэл яагаад Д.Эрдэнэбат гэж. Дээр нэр дурьдсан ганц хоёр фракцийг эс тооцвол Ардчилсан намд нөлөө бүхий гэгдэх МҮДН, Алтангадас, Шонхор фракциуд түүнийг дэмжиж байгаа. Өөрөө МҮДН-ийн унаган гишүүн гэдгээр энэ фракцийн эрх ашиг тайлбарлагдах бол Алтангадас фракцийн тэргүүлэх лидер Н.Алтанхуягтай хамт тэрбээр нэгэн үе Ардчилсан намыг удирдаж байсан. Ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэх тэдний хамтын удирдлагын хүчинд Ардчилсан нам УИХ-д олонхийн суудал авч, төрийн эрх барьсан. Энэ утгаар Н.Аггганхуягийн зүгээс түүнд итгэл хүлээлгэх шалтгаан бий. Шонхор фракцийн хувьд тус фракцийн албан бус тэргүүн УИХ-ын дарга сан З.Энхбодд намын даргын тамгыг гардуулж өгсөн. Нэг ёсны намаа анхдагчдын эрх ашигт үлдээх тус фракциудын сонирхол дээр Д.Эрдэнэбат тодорсон гэсэн үг.
Мөн “Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг эхлүүлнэ” гэсэн түүний үг жирийн гишүүдэд нь таатай сонсогдсон байх магадлалтай. Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар намын дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулж байсан гэдгийг нь ч намынхан нь мэднэ. Иймд Д.Эрдэнэбат гэдэг улстөрч энэ удаад Ардчилсан намын яах аргагүй “Ташуур” болчихлоо. Харин орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл шууд тамгаа бусдад шилжүүлнэ гэдгийг дахин тодотгоё.
Дашрамд нь, энэ хүртэл туулж ирсэн түүх намтраас нь товчлон хүргэвэл Багануурын нүүрсний уурхайд завсарчин, механик, авто хүнд механизмын хэсгийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн “Ноён” ХХК-ийг байгуулж, бизнест хөл тавьсан. Мөн Багануур дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа ажилласан ч УИХ-аас дүүрэгтээ нэр дэвших бүртээ ялагдал хүлээж ирсэн. Сүүлд буюу 2012 онд УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Харин энэ оны зургаадугаар сард Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ нь хувь улстөрчийнх нь хувьд олонд танигдаж, эерэг үнэлэлт авсан анхны ялалт нь. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын есөн гишүүний нэг гэдгээр нь авч үзвэл яах ч аргагүй намдаа үнэ хүндтэй байж таараа.
Гэсэн ч түүний өмнө Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн сурталчилгааны төсвийг босгох хүндхэн даалгавар оногдож буй нь үнэн юм. Магадгүй энэ нь ялалт байгуулахаас ч бэрх даваа байж болно. Яг одоогийн нөхцөлд намынх нь нөхөд өрсөлдөөнд хүчин мөхөсдөнө гэдэг бодолд тархиа ч, итгэл үнэмшлээ ч дөрлүүлсэн байгаа тохиолдолд. Ямартай ч Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчийн тамгыг сонирхогчийн хувиар бус харин туршлагатай, шазуур зуусан улстөрчийн хувиар атгасан гэж найдая. АН-д өнөөдөр төгс лидер гэхээс илүүтэй сайн “ташуур” хэрэгтэй байгаагаас үзвэл шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Danhar tolgoit