Даралт ихсэх өвчин

76k2s7oc7v9gjvk2sb3b63qrdl_bТодорхойлолт: Сүүлийн 2 долоо хоногт цусны даралтыг бууруулах эм хэрэглээгүй хүмүүсийн систолын даралт нь 140 мм МУБ, диастолын даралт 90 мм МУБ буюу түүнээс дээш байхыг АГ гэнэ”

Ангилал

СИСТОЛЫН ДИАСТОЛЫН ДАРАЛТ ДАРАЛТ
• Дээд зэргийн бууж болох түвшин /оптимал/ < 120 < 80
• Хэвийн < 130 < 85
• Хэвийн АД-ын дээд түвшин 130-139 85-89
• АГ-ийн 1-р зэрэг (хөнгөн) 140-159 90-99
• Дэд ангилал: Заагийн 140-149 90-94
• АГ-ийн 2-р зэрэг (дунд) 160-179 100-109
• АГ-ийн 3-р зэрэг (хүнд) >180 >110
• АГ-ийн систолын хувилбар >140 < 90
• Дэд ангилал: Заагийн 140-149 < 90

Эмнэл зүйн үнэлэмж
АГ-тэй хүмүүсийн эмнэл зүйн үзлэг болон лабораторийн шинжилгээг хийхдээ дараах дөрвөн зорилтыг тавина, үүнд:
•     хэдийнээс АД ихэссэн болон АГ-ийн зэргийг тодруулах
•     АГ-ийг үүсгэсэн шалтгааныг тодруулах
•     АГ-д нэрвэгдсэн эрхтний гэмтлийг тогтоох
•     Өвчтөний эмчилгээ, цаашдын хувь тавиланд нөлөөлж болохуйц ЗСӨ-ний халгаат хүчин зүйл болон бусад эмгэгүүдийг тодруулах

АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИЙН ҮЕ ШАТ
Эрхтний гэмтлийн байдлаар нь 3 үе шат болгоно.
Артерийн гипертензийн I үе – Энэ үед хаяа толгой өвдөх, дүйрэх, эргэх, чих шуугих, шилэн хүзүү хөших, нойр муудах, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрч, артерийн даралт 160/95 мм МУБ-аас хэтэрсэн байхаас өөр ямар нэгэн
органик өөрчлөлт илрээгүй байна.
Артерийн гипертензийн II үе – Энэ үед дээрх I үед илэрсэн шинжүүдээс гадна гэмтсэн эрхтэний талаас дараах өөрчлөлт илрэнэ.

1. Зүрхний зүүн ховдлын зузаарал:

• Бодит үзлэгээр /тэмтрэлт ба тогшилтоор/ – зүрхний оройн түлхэлт 5, 6-р хавирганаас доошилж, зүүн эгмийн дунд шугамнаас гадагшлана.
• Рентгенд – зүрхний уртын хэмжээ ихсэж, өрц ховдол хоёрын хооронд үүсэх өнцөг хурц болно.
• Зүрхний цахилгаан бичлэгт /ЗЦБ/ – I, II, III, aVF холболтын аль нэгэнд R шүдний өндөр 20 мм-тэй тэнцүү буюу түүнээс их байх.
– V5 эсвэл V6 холболтонд R шүдний өндөр 26 мм-тэй тэнцүү буюу түүнээс их байх.
– V1 холболтын S шүдний гүн дээр V5 эсвэл V6 холболтын R шүдний аль өндрийнх нь хэмжээг нэмэхэд 35 мм ба түүнээс их болох. SV1+RV5 /RV6/ ³ 35 мм
– AVL холболтонд R шүдний өндөр 12 мм ба түүнээс их байх.

2. Судасны гипертрофи нь нүдний угийн артери нарийсах, калибр нь жигд бус болох, рефлекс тодрох, артери венийн зөрлөгт Гуна-Салюсын I, II, III шинжүүд илрэх байдлаар тодорно.
Артерийн гипертензийн III үе – Дээрх II үед гарах шинжүүдээс гадна гэмтсэн эрхтэний хүндрэл бас үхжлийн шинж /некроз/ энэ үед илрэнэ, үүнд:
•   Зүрхний үйл ажиллагааны дутагдал
•   Гипертонийн энцефалопатийн шинж
•   Тархинд инсульт болсноос саа, саажилт үүсэх
•   Нүдний ёроолд торлогийн цус харвалт, дискийн хаван гарсан байх
•   Бөөрний үйл ажиллагааны дутагдал зэрэг болно.
•   АГ-ийн III үед дээр дурьдсан өөрчлөлт бүгд илрэхгүй, аль нэг нь давамгайлж байж болно.


URL:

Сэтгэгдэл бичих