БОСОО ТАВИЛАН….
Ярьж л байг бүү эмзэглэ
Оролдож л байг орхи цаашаа
Олноороо ханьсаг яадгийм
Орь ганцаар чи л босоо бай…
Атаархаж л байг зүгээр
Ард л хоцордог тэд
Зүхэж л байг тоохгүй хая
Зүрх сэтгэл л ялан дийлнэ
Зөнгөөрөө чи л босоо бай…
Хясал байвч хүслээр ял
Хорсол байвч зоригоор мохоо
Үргэлж босоо гэдэгт итгэ
Үүрдийн тэмцэлд тунаж ял
Үнэний өчигт босоо бай…
Түлхсэн ч байрнаас бүү хөдөл
Түших нөгөөхийг бүү хай
Түүртсэнч сөгдөлгүй босоо бай
Туждаа босоод чинь тавилан талархмой…
Via: С.Амина
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
boovnii tukhai shuleg …………………kk