Энэ өдрийн зурхай /2016.09.22/

1467851943_b46d199157d1b893bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 21. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 23 цаг 39 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Цухалдуу өдөр. Энэ бол хамгийн сайн үр дүн гаргахын тулд тайван, аядуу, санаагаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй өдөр. Хайрттайгаа өнгөрүүлсэн шөнө энэ өглөөний гайхамшигтай эхлэл байх болно. Гэхдээ хэрэв боломжтой бол өглөө болох санал зөрөлдөөнд хөнгөнөөр хандаж, бүхэл өдрийг чинь баллах хэрүүл маргаанаас зайлсхийхийг хичээ. Эрч хүчтэй бөгөөд омголон догшин жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодохдоо онцгой анхааралтай байхыг зөвлөж байна; бага зэргийн осол гарах эрсдэл ердийнхөөс өндөр байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр хамт олны ажлаас зайлсхий. Хамтын төсөл, худалдаа наймаанд бүү оролц. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай. Албан тушаал буурах эсвэл нэр хүнд унах аюул нүүрлэж байна. Маш болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Ээлжийн амралтаа авч амжаагүй бол хөөцөлдөж эхлэх нь зүйтэй.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр ажлын байранд амжилт гаргах магадлал өндөр байна. Харин энэ нь гэнэтийн зүйл биш бөгөөд яригдаж байсан асуудал байна. Өнөөдөр танд юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харах чадвартай байна. Сүүлийн үед танилцсан шинэ танилуудтайгаа анхааралтай, болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдний хэн нэг нь таны итгэмтгий, цайлган занг шунахай сэдлээр ашиглаж магадгүй гэж гараг эрхсийн байрлал зөгнөж байна.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амаргүй өдөр. Энэ өдөр таны хайрын харилцаа холбоог хэмжиж эхэлж байна. Та маш дотно харилцаа хэн нэгэнтэй үүсгэх шийдвэрийг энэ өдөр бүү гарга. Бүх яаран хийсэн алхам тань дараа нь харамслыг авчирна. Та найзуудтайгаа найрсаг эелдэг харилцах хэрэгтэй, учир нь тэд танд гайхалтай ажлын саналыг тавьж болзошгүй.

 


АРСЛАН (7/23-8/22)   

Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжтайгаар та гадаад төрхөө өөрчлөх косметик хагалгаанд орох нь. Гэвч танд яг одоо чанаргүй эм, нойрсуулах бодисууд танд хортой шүү. Ийм хагалгаанд орохоор шийдсэн бол та маш хянуур, болгоомжтой байх нь дээр. Таагүй байдалд оруулах учраас хэн нэгэнд сэтгэлээ бүү уудалж дэлгэ. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул бие барь. Үр дүнд нь тэнэг байдалд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна.


ОХИН (8/23-9/22)

Хэцүү өдөр. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг ч найз нөхдөөс цалгардуулах нөхцөл ихээхэн үүсдэг бололтой. Үгүй гэж барагтайд хэлдэггүй та олон нийтийн ажилд оролцохоос илүү өөрийн цаг зав,орлогодоо илүү их ач холбогдол өгнө. Харин хүн бүхний хийж байгаа зүйлийг та заавал хийх албагүй гэдгийг санаарай. Сэтгэл зүрх рүүгээ өнгийн харж, юу хүсч байгаагаа мэдэр. Харин бусдад шийдвэр гаргах боломжийг олгоорой. Хийх ёстой ажлынхаа цагийг нөөцөлж, аливаа үл ойлголцлыг залруулахаас гадна өөрийн ололт амжилтынхаа үр шимийг мэдэр.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бусдад туслах өдөр. Од эрхэс таны найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нөлөө үзүүлэхээс гадна цалин орлогын хэмжээ нэмэгдэх болно. Ойрын өдрүүдэд таны бусдын анхаарлыг татах чадвар маш өндөр байна. Эдгээр өдрүүдэд шинээр тогтоосон харилцаа холбоо таны ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх болно. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд чухал шийдвэр гаргах бололтой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхсийн нөлөө таны мэдрэмжийг сэргээж, уран сэтгэмж, төсөөлөл, мөн урам зоригийг тань нэмэгдүүлнэ. Ихэнх тань эдгээрийг анхааралдаа авахыг хүснэ. Хүмүүст таны сэтгэл татам байдал, увдисыг тань эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсвөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Тиймээс та мөнгө болон хайртай хүнийхээ асуудлыг хооронд нь ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй. Сэтгэл хөдөлгөсөн ямар ч үйл ажиллагаа танд таалагдаж болох ч эрсдэлтэй зүйлээс холхон шиг байх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Таны сэрэмжлэх зүйл бол гал авалцан дүрэлзүүлэх зүйлээс болгоомжлох. Та алтан дунджийг баримтал. Мөн бусдын эсрэг зүйл хийх хэрэггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хэд хэдэн ухаангүй шийдвэр гаргаж болзошгүй. Өөрийгөө ухаанаараа биш зөн совингоороо удирдах нь өнөөдөр тохиромгүй байх. Асуудлыг ганцаараа шийдэх нь зөв. Хайр сэтгэл өөдрөг байх ба та хоёрын дунд сүүлийн үед үүссэн тэр асуудлыг ярилцахад хүрнэ.


МАТАР (12/22-1/19)

Үр бүтээлтэй өдөр. Хичээл зүтгэл, шаргуу ажлаараа та бусдыг манлайлах байх. Та энэ их амжилтанд хүрсэн гэдгээ өөрөө ч анзаараагүй. Танд хүссэн зүйлээ хийж, аливаад эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг зөвлөсөн байна. Өнөөдрийн тэнгэр танд олон сайхан зүйлийг мэдрүүлэх болно. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан түүнийг шийдвэрлэх хариултаа холоос эрэх хэрэггүй. Зарим нэг нь хүсч хүлээж байсан мөрөөдлийнхөө хүнийг олох болно. Өөрийн хэн болох, юу хийх ёстой гэдэг дээр бүх зүйлээ зориул. Та бүгдийг хүсч мөрөөдөж байснаараа биелүүлэх болно.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан, тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах, хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.


ЗАГАС (2/19-3/20)

Хүч нэмсэн өдөр. Өнөөдөр бол та өөрийн бодол санаагаа бусдад чөлөөтэй нээж, илэрхийлэх үе юм. Таны оюун ихэд сэргэг, идэвхтэй байх бололтой. Үүнийхээ ашиг тусыг хүртэхийн хэрээр анхаарлаа төлөвлөгөө, төслийн ажилд хандуулах нь тохиромжтой. Нэгээс нөгөөд амархан шилждэг, тогтоц муутай зангаа засахыг хичээвэл сайн. Хэт амархан юмнаас уйддагаа болих хэрэгтэй. Эхний зүйлээ хийж дууссаны дараа дараагийнхаа ажилд шамдан орохыг хүсье. Таны яаруу тэвдүү байдал маш их ачааллыг нуруун дээр тань овоолж болзошгүй. Түүнчлэн агаар салхинд гарахыг зөвлөе.

 


URL:

Сэтгэгдэл бичих