”ЮНИВИШН”-ИЙГ СОНГОСОН ХЭРЭГЛЭГЧИД ТЕЛЕВИЗ ҮЗЭХ ЭРХЭЭ ХАСУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сүүлийн хэдэн өдөрт олон нийтийн сүлжээгээр “Юнивишн” компанийг тойрсон шүүмжлэл гарах боллоо. Тус компанийн үйлчилгээ ийнхүү хэрэглэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгож эхэлснээр шүүмжлэл дагуулах болов. Учир нь зарим сувгийн дүрсний нягтрал саарч, гацах, жирэлзэх зэрэг үйлдэл ихэд гарах болсон байна. Уг нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Юнивишн” компани хооронд хийсэн гэрээнд “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь телевиз, кабелийн сувгаас ирүүлж буй контентийн дуу, дүрс чанарыг алдагдуулахгүй үзэгчдэд дамжуулах үүрэг хүлээсэн байдаг” байна. Оюуны өмчийн хүрээнд ч “Юнивишн” компани телевизийн цацаж кино, нэвтрүүлгийн дүрсний нягтралыг унагах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй аж.
Түүнчлэн тус компани зарим сувгийн киног дур мэдэн хаах болсон. Үндсэндээ оюуны өмч гэх халхавчаар ийнхүү хэрэглэгчийн эрхэнд халдаж байгаа юм. Учир нь “Юнивишн” тухайн телевизтэй хариуцлага ярих ёстой болохоос тэднийхийг сонгосон хэрэглэгчид хохирох ёсгүй. Киночид “Юнивишн”-д санал тавьснаар ийнхүү хулгайн киног хааж байна гэх боловч, оюуны өмчтэй холбоотой асуудлыг шийдэх субъект нь “Юнивишн” биш юм.
Өмнө нь мөнгө төлж үздэг Холливудын киногоо хэрэглэгчдэд хүчээр үзүүлэхийн тулд кино сайтуудыг хааж байсан. Улмаар өөрийнх нь контент дотор байгаа гадаад кинонуудыг сайтуудаас авахуулж эхэлсэн. Энэ бүгдэд хэрэглэгчид дуугүй байж “оюуны өмч” гэх зүйлийг нь дэмжиж байлаа. Гэтэл одоо бүр Монгол сувгуудаар кино эхлэх бүрт бичлэг нь саармагжиж хүн үзэх аргагүй болж байгаа нь хэрэглэгчийнхээ эрхэнд халдаж байгаа үйлдэл гэдэгтээ маргах хүн гарахгүй биз. Анхнаасаа хэрэглэгчидтэй гэрээ байгуулахдаа дуу дүрсний өндөр түвшинд телевизүүдийн гаргаж буй зүйлийг дамжуулж өгнө. Өндөр хурдны интерннтийг хэрэглүүлэх болно гэж гэрээ байгуулснаас биш Холливудын киног зөвшөөрөлгүй гаргаж буй телевизүүдийг танд үзүүлэхгүй гэж гэрээ хийгээгүй шүү дээ.
Уг нь Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар “Юнивишн” компани нь зөвхөн бусдаас өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эсвэл өөрөө бүтээсэн зохиогчийн эрхийг нь эзэмшдэг бүтээл, контентийн хулгайд алдсан гэж үзвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт албан ёсоор гомдол гаргах ёстой. Үүний дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн газар тухайн бүтээл нь “Юнивишн”-ий өмч эсэхийг судалж, нотолсоны дараа телевизүүдэд хариуцлага тооцох боломжтой аж. Харин “Юнивишн” компани өөрөө шууд телевизүүдээр гарч буй контентын дүрсний нягтралыг сааруулах эрхгүй байгууллага” гэсэн үг юм. Тэгэхээр энэ асуудлыг зохих газар нь анхааралдаа авах биз ээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО