Гоо сайхны 100 мэс засал хийлгэсэн залуу, дахиад ч хийлгэнэ гэнэ
Америкийн Бостон хотын 26 настай залуу Жой Прикс яг л хүүхэлдэй шиг мөрөөдлийн сайхан залуу болохын тулд таван жилийн хугацаанд 60 мянган доллар зарцуулан 100 удаа гоо сайхны мэс засал хийлгэжээ.
Тэрээр хамар, уруул, нүдний хэлбэр, шанаа, эрүү, хөмсгөө засуулж, суганыхаа хөлсний булчирхайг авхуулжээ. Ер нь зарим мэс засал өөрт нь таалагдахгүйгээс дахин дахин хийлгэсэн байна. Зовхио гэхэд л арван ч удаа тайруулсэн гэнэ. Хамар, уруул, нүд шанаагаа хэд дахин янзлуулсан байна. Гурван сарын хугацаанд зовхио янзлуулахын тулд 15 мянган доллар зарцуулж.
Хамгийн сүүлд тэрээр өгзгөө томруулах мэс засал хийлгэж урьд хожид байгаагүй тийм том өгзөгтэй болсон гэнэ. Зарим нь түүний шинэ өгзөгийг зүгээр л хоёр том бөмбөлөг болж гэж байгаа, өөрөө ч сар хагас хэртэй сууж чадахгүй байсан ч 100 дахь мэс засалдаа сэтгэл хангалуун байгаа гэжээ.
-Би шинэ өгзөгөндөө маш их хайртай, энэ бол жинхэнэ гоо сайхан. Усаар дүүргэсэн бөмбөлөг шиг харагдаж байгаа биз. Энэ бол яг л миний хүсч байсан зүйл. Одоо би сууж дасч байна. Одоо олон хүн миний зөвшөөрлөөр үүнд минь гар хүрч үзэхсэн гэж хүсэх болно доо гэж ярьжээ.
Тэр бас энэ бүхэндээ сэтгэл ханаагүй гоо сайхан болохын тулд мэс засал хийлгэхээ үргэлжлүүлнэ гэж ярьсан байна.
-Би одоо юу хэлж чадах вэ гэвэл “Гоо сайхан бол миний мөрөөдөл”. Энэ бүхний төлөө би хиййсээр байх болно. Цаашид ч үргэлжлүүлнэ. Өгзөгөө дахиад томруулахын тулд шинэ мэс засал хийлгэнэ. Үүнийгээ би хоёр дахин томруулахыг хүсч байгаа. Бас хамрынхаа хэлбэрийг өөрчилж хянган хамраа нарийсгуулна. АНУ-д энэ 1000 долларын үнэтэй байдаг юм гэсэн байна.
Пирсинг залуу өөрийгөө өөрчлөх ажлыг таван жилийн өмнө 21-тэй байхаасаа эхэлсэн ч өнөө болтол жинхэнэ гоо сайхан, төгс төгөлдөр гэдгийг сонсоогүй яваа гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: