Д.Энхтайван: “Сүнжин гранд”, “Blue Sky”, “White house” гэмт хэргийн үүр болж байна
-Цагдаа нарт үхтэлээ зодуулдаг байсан-
-“Даяар Монгол” төрийн бус байгууллага анх хэдэн онд байгуулагдаж байв?
-Анх 1985 онд Эрдэнэт хотод “Даяар монгол” үндэсний бүлэг гэж байсан. Дараа нь “Даяар Монгол хөдөлгөөн” гэж нэртэй болсон. Анх “улаан” Эрдэнэбилэг гэж хүн цэрэгт байхдаа улс орны байдал болон улс төр их ярьдаг байсан. Иймэрхүү ярианаас бүлэг бий болсон гэж хэлж болно. Хэсэг бүлэг рок хөгжим сонсдог нөхдүүд хэлэх үгээ хэлж, оросуудыг эсэргүүцэж байсан. Одоо тусдаа “Даяар Монгол голомт” гэж төрийн бус байгууллага болсон. Толгойлж байсан хүн нь “Хон хэрээдийн” Б.Энхбат гэж хүн байсан. Сүүлд салаад Бямбатулга үргэлжлүүлэн удирдсан. Б.Энхбат “Хөх монгол” гэж хөдөлгөөн дахин байгуулаад, өөрөө шоронд суусан юм. Тухайн үед нийгэм их чанга байсан л даа. Ардчилал дөнгөж гарч ирэх гэж байлаа. Энэ тэнд сургуулиудаар явж уулзалт хийж лекц уншдаг. Анх бүлэг гэж байсан. Тэр үед хөдөлгөөн гэсэн нэр томъёог хэн ч мэдэхгүй байсан юм. Харин бүлэглэлүүд гэдэг байсан. Бид орон нутгуудаар болон хот руу ирж, хужаа нарыг эсэргүүцэж тэмцдэг байсан. Үүсгэн байгуулж байсан хүмүүс нь дандаа ахимаг настай. Сүүлд 2003 оноос энэ хөдөлгөөнөөс зоригтой ярилцлага өгч гарч ирж байсан залуус бол Бишка, Хас, Очироо, Бямбатулга, Адъяа гээд маш олон залууг нэрлэж болно. Тэд маш зоригтой дуугарч гарч ирсэн.
-Та нарыг хятадуудыг зодоод явдаг гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Тэр бол үнэн. Хужаа нар эх оронч сэтгэлтэй олон залуусын дургүйцлийг хүргэдэг байсан.
-Анх юунаас эхэлж, яаж уриалж гарч ирж байсан бэ?
-Анх хэдэн савхи өмссөн хас тэмдэг зүүсэн залуус нийлж, нууцаар хужаа нарыг зодож, эх орноосоо хөөдөг байсан. Ам дамжиж яригдсаар, биднийг дэмжиж нийлэх олон залуус нэгдэж эхэлсэн юм. Одооныхоор бол Ардчилал гаргах гэж жагсаж эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэх гэж хичээдэг байсан юм л даа. Эрдэнэт хотод анх 1989 онд оросуудыг эсэргүүцэж, ГОК-ын үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн сайхан газар нутгуудыг дэлбэлээд сийчиж байхыг нь хараад үнэхээр харамсаж, уур хүрч, залуучууд нэгдээд тэсэхээ байж жагсаж байсан. 600 гаруй хүн Горнякийн талбай хүртэл жагсаж байлаа. Жагсахын өмнөх өдөр Эрдэнэтийн цагдаа нар мэдээд намайг баривчилсан. Тэр орой нэг найзтайгаа дарга нарын хурал дээр шууд яваад орчихсон юм. Маргааш бид жагсах гэж байна шүү гэж зарласан. Дараа нь хотод ирээд, 1988 онд нүүрээ алчуураар боож байгаад хужаа нарыг хомроглон хөөх гэж дайрч орж байсан. Бүгдийг гаргаж дийлээгүй.
-Яагаад энэ олон жил ингэж тэмцэх болов? Юу нөлөөлсөн бэ?
-Хамгийн гол нь эх оронч сэтгэлгээ л их нөлөөлсөн. Улс орныг туйлдуулж эхэлж байсан. Хаа сайгүй хужаа нар цайны газраас эхлээд дэн буудал байгуулж, дотор нь нууцаар хар тамхи зарж, хүний наймаа замбараагаа алдаж байсан. Бас энэ Есүсийн сүм байна. Эд нар чинь л Монголын газар нутгийн ихэнх ашигтай талбайг худалдаад авчихсан. Монголчуудыг оруулахгүй зодоод гаргаж байх жишээтэй. Тэр ч бүү хэл монгол залуу монгол охидыг хужаа нарт биеийг нь үнэлүүлдэг. Хуулийн байгууллагынхан ирж торгоод л явдаг. Энэ мэтчилэн тоочоод байвал маш олон бухимдалтай зүйлс байна. Ардчиллын хүчинд их юм үзлээ. Ардчилал сайн талтай ч гэлээ бид ийм ардчилал хүсээгүй. Хэт замбараагүйгээр эд баялаг, газар нутгаа зарж байна шүү дээ. Анх хужаа нарыг өвөрмонголчууд оруулж ирж дэлгэрүүлж байсан. Орчуулагч гэдэг утгаараа.
-Та нарын энэ үйл ажиллагаа хууль бус шүү дээ?
-Тийм ээ. Хуулиараа бол бидний зөв байх үндэсгүй. Эхлээд бол хүмүүс хэдэн танхайчууд дээрэм хийдэг гээд их дургүй байдаг байлаа. Гадаад эзэнтэй газрууд дотроо монгол охидыг тойруулаад наргиж байхад нь явж ороод, бүх юмыг нь буулгаад, Монголоос гар тэгэхгүй бол ахиж ирнэ шүү гэх зэргээр сүрдүүлж гаргадаг. Хэсэг нуугдана, баригдахгүйн тулд шүү дээ. Эхэндээ дөнгөж хужаа нарыг нууцаар зодоод л зугтдаг байсан. Тэр үед цагдаа нарт баригдаад хоригдоно. Үхтэлээ зодуулаад өнгөрдөг. Тэгээд хаширдаггүй тэмцдэг байсан даа. Сүүлийн үед хүмүүс маш ихээр дэмжиж, залуучууд нэмэгдээд, их олныг хамарсан. Ойролцоогоор 1000 орчим хүн байдаг байсан.
-Шоронд суусан тохиолдол их гэж сонсож байсан?
-Зөндөө байсан. Танхайн хэргээр шоронд суух тохиолдол их. Цаазаар авахуулж байсан ч тохиолдол бий. Японы Элчин сайдын яамны хүнийг монгол охинтой удаа дараа хамт байхад нь сануулж хэлээд, сүүлд нь гэртээ байхад нь ваннтай усанд нь живүүлээд алсан. Тэгээд цаазын ял сонсож байсан даа. Тэр үед цаазын ял өгдөг байсан. Энэ нь хэтрүүлсэн хэрэг болсон.
-Сүүлдээ яагаад мөнгө авдаг гэх нэр зүүсэн бэ? Үнэхээр мөнгө авч санхүүжилтээ хийдэг байв уу?
-Би өдий болтол мөнгө авч байсан удаа ганц ч байхгүй. Санхүүгээ өөрөөсөө гаргаад л сэтгэл зүрхээрээ явдаг байсан. Цуглах өдрөө автобусны мөнгөгүй байсан ч алхаад юм уу, эсвэл кондукторт чимхүүлээд очдог байсан. Яг “Даяар Монгол” гэсэн нэр дор байдаг залуус хүмүүсийн ярьдаг шиг хүн зодож мөнгө аваад, хоолны газар нь үнэгүй хоол идээд, дээрэмддэг асуудал байхгүй. Харин сүүлдээ “Даяар Монгол” гэх нэр барьж, дээрэм хийж, их хэмжээний мөнгө авдаг асуудал гарч ирэх болсон. Үүнээс болж иргэдийн дунд “Даяар Монгол”-ынхон мөнгө авдаг гэх яриа гарсан юм. Үнэндээ бол бид биш байдаг. Цаана нь жижиг хөдөлгөөнүүд ард нь байдаг. Эд нар их мөнгө авдаг болсон байна. Ийм асуудлаас болоод үйл ажиллагаа зогсоход хүрсэн.
-Ардчилал гэдгийг юу гэж ойлгож байв?
-Одоо Ардчилал гээд нэрлэчихсэн болохоос бид болохгүй юмыг эсэргүүцэж байсан. Би ямар ч сургууль төгсөөгүй. Их мундаг хүн биш. Зүгээр л өөрийн сэтгэл зүрхээрээ эрх чөлөөтэй сайхан нийгмийг хүсч байсан. Улс төрийн мэдлэг бага байсан. Тэр үед яагаад ер нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа юм бэ гэсэн бодолтой байсан. Тэгээд хэлэх нь зүйтэй юм байна гэж бодсон. Одоо бодоход Ардчилал л юм байна л даа. Одоо бол их өөр болсон хэзээ ийм байсан юм бэ? Тийм биз дээ.
-Та бүхнийг хужаа нарыг хөөгөөд эхлэхээр хүмүүс хэр хүлээж авч байв?
-Ихэнх хүн хэдэн танхайчууд гэж харж байсан. Зарим нь хужаа нарыг хамгаалдаг. Яагаад гэхээр тэднээс нийлээд их мөнгө олдог. Бас хоёр орны найрамдалт харилцаа, эдийн засгийн үүсвэргүй болох вий гэсэн хүмүүс их дургүй. Биднийг хаалт болж байна гэдэг. Зарим нэг нээнтэгэнд орчихсон хүн байдаг. Дээр үед орос школоор төрөөс атаман гээд шоронд бодлогоор оруулж, хэрэг хүлээдэггүй гэмт хэрэгтнүүдийг айлгаж хүлээлгэдэг байсан. Тэр нь бол үнэндээ бууны нохой л байсан.
-Таны бодлоор үндэсний үзэл гэж яг юу юм бэ?
-Эх оронч сэтгэлгээ. Үндэсний үзэл үндсэрхэг үзэл санаа гэж тусдаа ойлголт. Заавал төрийн бус байгууллага ямар нэг жижиг газар байх албагүй. Бас цагдаа нартай хамтраад байх ч шаардлага байхгүй. Би хэзээ ч цагдаа нартай хамтрахгүй. Нэг их хүний эрхийн хороо төрийн бус байгуулага сүртэй нэртэй цаанаа юу ч хийхгүй баахан мөнгө олох ажил байдаг. Миний үед эх орноо гэсэн хулгарууд бас байсан. Үнэхээр сэтгэл сайхантай.
-Улс оронд ийм бүлгэм байх ёстой юу. Та нарын эцсийн зорилго юу байв?
-Байх ёстой гэж боддог. Харин манайх зарим гадны орнуудыг бодвол их бага байна. Бидний эцсийн зорилго Монголоороо байх. Улс орны эд баялгийг гадныханд биш, эх орондоо монгол хүн эзэмших ёстой гэсэн үзэл санаа явдаг. Монголчууд өөрсдөө бүх юмаа хийгээд явж чадах чадалтай. Япон улс гэхэд улсын хилээ хааж байгаад дотроо хөгжих гэж маш ихээр хичээж байсан. Яг үүнийг л хүсч байна.
-Та нарыг Эрүүгийн гэмт хэргийн гэрч гэж хэлж болохоор. Хаана гэмт хэрэг зодоон болж байна тэнд байдаг. Ер нь ямар гэмт хэргийн гэрч болж, арга хэмжээ авч байв уу?
-Тэрийг бол тоолж барахгүй. Маш олон байна. Сауны биеэ үнэлэлт, хүний наймаа, монгол иргэдийг ажиллуулчихаад сүүлд нь цалинг нь өгөхгүй зөндөө асуудлыг шийдэж байсан. Олон хууль бус ажиллагаа явуулдаг гадаад иргэдийг барьж, хуулийн байгууллагынханд хүлээлгэн өгч байсан. Хүний наймаа биеэ үнэлэлт бол маш том гэмт хэрэг. Монгол улсыг цусаар нь бузарлаж байгаа гэсэн үг. Энэ гадаадын том хоолны газруудыг хар л даа. Маш олон байна. Гадаад иргэд ийшээ л орно. Монгол газар орох нь ховор. Үүнийг л болиулж, энэ газруудыг хааж, Монголдоо мөнгө үлдээж, эдийн засагт нэмэр болох гэсэн оролдлогууд байсан. Жишээ нь, 2015 онд монгол эмэгтэйг Орос руу тээвэрлэж, хүний наймааны золиос болгож, оронд нь мөнгөн ус, хар тамхи зөөдөг хүмүүсийг нисэхээр хил давах гэж байхад нь барьж аваад, Хан-Уулын цагдаагийн газарт хүлээлгэн өгч байсан. Энэ хятад хоолны газрууд Лян Хө, Сүнжин гранд, Blue Sky, White house, вьетнам авто засварууд, зочид буудлууд гээд маш олон гэмт хэргийн үүр болж байгаа. Бас вьетнам эрчүүдтэй мөнгөнөөс болж маш олон монгол эмэгтэй сууж хүүхэд гаргаж байна. Энэ бол эмгэнэл. Нэг л мэдэхэд Монгол улс 4 сая гаруй хүнтэй болдог тал нь эрлийз байх вий дээ. Манай хүн ам их өсөж байна гээд баярладаг үнэндээ тал нь өөр улсын хүн байна даа.
-“Даяар Монгол” өдий болтол маш олон жил оршин тогтносон байна. Яагаад үйл ажиллагаа зогсоход хүрэв?
-Анх хас тэмдэг зүүж, олонд нүд үзүүрлэгдэж гарч ирж байлаа. Энэ нь сүүлдээ утгаа алдаад, хас тэмдэг зүүж, савхи өмссөн хэсэг нөхдүүд дээрэм хийж, их мөнгө авдаг болж эхэлсэн. Бидний хичээл зүтгэл эх оронч сэтгэлгээ эсрэгээрээ гэмт хэрэг шиг ойлгогдож эхэлсэн. Энэ том нөлөө болсон доо. Эсвэл худлаа карьер хөөх болсон. Нэг л их албан тушаал нэр хүндэд дурлагсад.
-Та нар тэдгээр хүмүүсийг болиулж яагаад болоогүй юм бэ?
-Болиулах гэж хичээсэн. Очоод л зодолдоод, хэрэгт холбогдож байсан. Энэ бол бодит үнэн.
-Та одоогийн Ардчилал болохгүй байна гэж үзэж байна уу?
-Үнэхээр болохгүй байна. Нэг л их том тушаалтай хүмүүс яг юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй. Найран дундаа орчихсон. Том юм ярихаас цааш гарахгүй байна. Их хурлын танхимын хурлыг харж байхад үнэхээр биш байна. Монгол хүнд байгаагүй араншин. Өөрсдийгөө их юманд бодоод байна. Одоо бид дахин нэгдэх гэж байна. Энэ үйл хэрэг чинь үнэн байсан юм байна гэх жишээтэй. Бид хэзээд бэлэн байгаа.
Д.Дуулим
grandnews.mn
URL: