ИПОТЕКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛД ИЙМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

3466

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр тэрээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. Тэгэхдээ одоогийн журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл метр кв гэсэн хязгаарлалтыг 100 метр кв болгоно гэв. Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр дээрх хэмжээг 120 болгох хүсэлт тавьсан ч Ерөнхий сайд 100 метр кв гэсэн хязгаар тогтоолоо.

Одоогоор манай улсад 8000 шинэ байр эзнээ хүлээж байгаа юм. Мөн 25 мянган шинэ байрыг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулснаар зогсонги байдалд ороод буй орон сууцны борлуулалтад сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.

Гэвч олон иргэн энэ зээлийг авахаар байрны урьдчилгаагаа төлсөн ч байрандаа орж чадалгүй гацчихсан. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байна. Энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Зээлийг үргэлжлүүлэн олгохын тулд эх үүсвэр хайж байна. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорин ажиллаж байна” гэв.

Мөн тэрээр 100-гаас дээш метр кв байр худалдан авах иргэд урьдчилгаа болох 30 хувь дээрээ нэмж төлбөр төлснөөр 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн юм. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй бас нэг томоохон өөрчлөлт юм. Журмыг хараахан батлаагүй бөгөөд Монгол банк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа юм байна.

Image result for ипотекийн зээл


URL:

Сэтгэгдэл бичих