Хутгатай хулгайчийг айлгажээ
Их Британийн Кингстон-апон-Халл хотын нэгэн жижиг дэлгүүрийн эзэн бүсгүй 18 см-ын урт хутгатай дээрэмчнийг айлгаж дөнгөжээ.
Карамжит Санга лангууныхаа ард цай уугаад сууж байхад хүйтэн зэвсэгтэй дээрэмчин орж ирсэн байна. “Тэр надаас бүх мөнгөө өгөхийг шаардсан, харин би цай ууж байна гэж хариулсан” хэмээн зоригт бүсгүй өгүүлэв.
Гайхаж хоцорсон дээрэмчнийг дахин мөнгө нэхэхэд нь, бүсгүй том хутга гарган “сэлэмт бүжиг” хийжээ. “Түүнд муу зүйл хийхийг хүсээгүй л дээ, гэхдээ л тэр айж салганаад гараад зугтсан” гэж ярив.
Цагдаа нар удалгүй Стюарт Глисон гэгч аймхай дээрэмчнийг баривчилжээ. Хотын шүүх түүнд хүйтэн зэвсэг хэрэглэн дээрэм хийхийг завдсан хэрэгт буруутган таван жил хорих ял оноосон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: