ЗГ-ын хуралдаанаар ТНБД нарыг томилно
Засгийн газрын хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр 15.00 цагт хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэхээс гадна зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батална.
Мөн өнөөдрийн хуралдаанаар зарим яамдын төрийн нарийн бичгийн даргыг томилно. Тодруулбал, Тодруулбал, Энэ сарын 12-нд болсон төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт тэнцсэн Г.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Л.Баяртулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус сонгогдоод байгаа юм.
Ч.Ган
№
|
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
|
Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай
|
Ж.МӨНХБАТ
|
|
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
|
С.БЯМБАЦОГТ
|
|
Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл*
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
|
Нэрэмжит болгох тухай
|
Ж.БАТСУУРЬ
|
|
Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал
|
Д.ГАНБАТ
|
|
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоол)
|
Д.ГАНБАТ
|
|
Бусад асуудал*
|
Ж.ЭРДЭНЭБАТ
|
8.
|
Сангийн сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
9.
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
10
|
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
URL: