Хүлээлт үүсгэсэн ҮГ

2246Ерөнхий сайд өчигдвр банк, санхүүгийн салбарын төлөеллүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэвд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах вэ гэдэг ганцхан Засгийн газрын хийх ажил биш болсон байна. Салбар болгонд ажиллаж байгаа та бүгд, нийт монголчууд хамтаараа хүндрэлээс гарах боломжийг хайж олох шаардлага урган гарлаа. Банк санхүүгийн салбар нь бусад бүх салбаруудтай хамааралтай үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бүх салбарынхаа төлөөллүүдтэй уулзаад санал бодлоо солилцсоны дараагаар та бүгдтэй уулзая гэж бодсон юм. Бидний хувьд энэ хүндрэлээс гарах төлөвлөгөөг боловсруулж байгаа. Энэ төлөвлөгөөний хүрээнд аль салбарт ямар хууль эрхзүйн орчны өөрчлөлт шаардлагатай байна ю гэдгийг ч тооцож байна. Мөн маш түргэн хугацаанд хэрэгжүүлээд тухайн салбарт үр ашгаа өгөх ямар бололцоо байгаа тал дээр та бүгдийн санал бодлыг сонсох нь зүйтэй гзж үзлээ” гэсэн юм.

 

 

“Би Ди Сек” хувьцаах компанийн гүйцэтгзх захирал Д.ДАЯНБИЛГҮҮН:
-Засгийн газраас тусгай зориулалтын бонд гаргаж корпорацийн бондтой холбож өгвөл зүгээр байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлд байгаа компаниуд хувьцаа гаргаж хөрөнгө татахаас илүүтэй сонирхоно. Тодорхой зориулалтаар Засгийн газрын зүгээс худалдан авалтыг нь дэмжсэн бонд гаргавал нэлээд хөрөнгө оруулалт татаж чадах болов уу гэсэн бодол байна.

 

 

Монголын банкны холбооны гүйцэттэх захирал М.БОЛД:
-Эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрийн хүрээнд цаашид авах арга хэмжээн дээр мөнгө. санхүүгийн төсвийн бодлогыг чангалахгүй байх нь зүйтэй юм гэж банкууд үзэж байгаа. Чангалах нөхцөлд ажилгүйдэл улам нэмэгдэнэ. Ийм нөхцөлд мөнгө, санхүүгийн бодлогыг зөөлрүүлдэггүй юм гэхэд чангалах чиглэл рүү явах нь туйлын сөрөг үр дагавар авчирна. Мөн гаднаас зээл олж ирэхзд зээлийн хүүн дээр суутгах татвар гэж ногдуулдаг. Одоогоор арван хувийн татвар ногдуупж байгаа. Дөрөв, таван жилийн емнө татвар ногдуулдаггүй байсан. Энэ бол гаднаас хөрөнгө оруулж ирэхийг хязгаарласан сөрөг үр дагавартай зүйл. Тэгэхээр компани, банк гзж ялгалгүйгээр гаднаас зээл оруулж ирсэн бол хүүн дээр суутгах татвар ногдуулдгийг тэглэх нь маш зүйтэй юм. Тэгэж байж бид гаднаас хөрөнгө оруулж ирнэ. Татварын албаныхан болохоор хөрөнгө мөнгөтэй том ориуудтай барьцаад тайлбар тавьдаг. Бид бол хөрөнгө дутагдалтай орон болохоос хөрөнгө илүүдэлтэй орон биш. Хөрөнгө илүүдэлтэй орнуудтай барьцдаг явдлыг болиулах хэрэгтэй.

 

Нөгөө талаар зээлийн хүү өндөр байгааг бид бүгд мэдзж байгаа. Харилцах данс, хугацаагүй хадгаламж дээр хүү төлүүлдгийг болиулах ёстой гзж үзэж байгаа. Үүнийг Монголбанкны хэмжээнд дүрэм журмаар шийдэж болно гэж банкууд үздэг. Хууль гаргах шаардлагагүй. Ийм нөхцөлд зээлийн хүүг тодорхой хэмжээнд нэг, хоёр функтээр бууруулах боломжтой. Энэ арга хэмжээг авч өгөеч гэдгийг банкууд олон жилийн өмнөөс ярьж байгаа. Харилцах дансан дээр яаралтай төлбөр хийх л мөнгө байдаг болохоос хадгаламжийн шинж чанартай данс биш. Хадгаламж хийе гэвэл хугацаатай хадгаламжинд хийгээд хүүгээ аваад явах боломжтой.

 

 

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.САРУУЛ:
-Харилцах дансны хүүг бууруулахаас гадна зээлийн хүүг бууруулах зүйлс бий. Тухайлбал, зээл чанаргүйжсэний дараа шүүхээр дамжих процесс нь хоёроос гурван жил болдог. Шүүхтэй холбоотой процессийг ямар нэгэн байдлаар хууль эрхзүйн хувьд шийдвэрлэх юм бол түүнтэй холбоотой гарч байгаа зардал налээд багасах боломжтой.

 

 

“Улаанбаатар хотын банк”-ны тэргүүн дэд захирал О.БАНЗРАГЧ:
-Арилжааны банкны хүү өндөр байна гэж байна. Ерөнхийдөө хадгаламж, зээлийн хүүг зах зэал нь тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар системийн хэмжээнд найман их наяд төгрөгийн хадгаламжтай, 12 их наядын зээлтэй байгаа. Дотоодын эх үүсвэрийн хуримтлал багатай ийм л улс. Тэгэхээр хуримтлал нэмэгдүүлэх эдийн засгийн бодлого явагдаж байж зээлийн хүүг бууруулна гэдгийг хаа хаанаа сайн ойлгох ёстой. Тэгэхгүй бол арилжааны банкууд руу хэт дайраад банкууд л хүү тогтоогоод байгаа гэж яриад байгаа. Үүнийг тогтоож байгаа үндсэн суурь нь хадгаламжийн хүү юм. Тэгээд эрхзүйн бусад зохицуулалттай уялдаж хүүгээ тогтоодог гэдгийг хэлье. Нэг жишээ татахад 2013 онд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хууль байна. Энэ хуулиар нэг хүний 20 сая төгрөг хүртэл хадгаламжийг төрөөс даатгая гэж байгаа. Даатгалыг 20 сая төгрөгт өгч байгаа юм чинь даатгалыг 20 сая төгрөгөөс авах ёстой. Гэтэл даатгалын хураамжийг авахдаа нийт дүнгээс авдаг. Зөвхөн манай банк 2013 оноос хойш яг энэ хуулийнхаа дагуу 17 дахин өндөр шимтгэл төлж байгаа. Энэ зээлийн хүүн дээр ачаалал нэмэгдүүлж байгаа. Үүнийгээ эргэж хараач ээ. Үүнийгээ засчих юм бол миний харж байгаагаар жилд банкууд дээр 40, 50 тэрбум төгрөгөөр даатгалын шимтгэл багасна, Энэ зээлийн хуүг тодорхой хэмжээгээр буулгана. Банкны хуулиар хугацаат хадгаламж эзэмшигчийн анхны шаардлагаар мөнгийг өгөх үүрэгтэй. Жилээр хадгалуулчихаад 14 хоногийн дараа ирээд нэхдэг. Банкууд хуулиа биелүүлсээр ирсэн. Зээлийн эх үүсвэр маань ийм эмзэг. Шүүхийн маргаан дээр таван жил хүртэл шүүхэдсэн процесс байгаа. Бид шүүхэдвэл хоёр жил, жил хагаст шийдэгддэг хугацаа тодорхой баймаар байна. Тэгэхгүй бол янз бүрийн арга саам хийгээд тав, зургаан жил шүүхэддэг. Энэ банкуудын зээлийн хүүг 1-2 функт өсгөдөг шүү.

 

ХААН банкны гүйцэтгэх захиралын орлогч Р.МӨНХТУЯА:
-Хувийн байгууллагууд төр захиргааны зүгээс тодорхой, ил тод байдлыг л хүсэмжилдэг. Засгийн газраас хэтэрхий их жижиг төсөл хөтөлбөрүүдийг явуулахгүй байвал зүгээр байна. Мэдээж банкууд эрсдэлээ тооцоолоод бүтээгдэхүүн болон түүнийхээ эх үүсвэрийг тодорхойлдог. Улс эх орны хувьд бага хүүтэй дэмжих ёстой сигмент байлгүй яахав. Гэтэл хэтэрхий макро түвшинд нь очоод жижигхэн төслүүд гараад байхаар банкуудын бодит бий болж байгаа зах зээлийг эвдэх хандлагатай болоод байдаг. Тэгэхээр бүх арилжааны банкуудыг татаж оруулалгүй Хөгжлийн банкаараа дамжуулаад дэмжих ёстой том төслүүдээ дэмжээч. Тэгэхгүй янз бүрийн том, жижиг төслүүдийг зэрэг авчрахаар их төвөгтэй болдог. Сүүлийн үед төсөл хөтөлбөрүүдээ дугаарлаад үзэхзд 27 төсөл хөтөлбөр зэрэг хэрэгжиж байгаа. Сүйхээтэй хүмүүсийн зээл нь нэг төслөөс нөгөө төсөл рүү шилжээд гүйгээд байдаг. Тэрийг бас анхаарч өгөеч гэж халмээр байна. Мөн төр захиргааны зүгээс Иргэний буртгэл мэдээллийн төвд байгаа мэдээллийн боломжит өгөгдлүүдийг банкуудтайгаа хуваалцаач. Манай банк 1.8 сая харилцагчтай. Энэ иргэдийн мэдээллийг үнэн зөв оруулах төвөгтэй баййдаг. Тиймээс Иргэний бүртгэл мэдээллийн төвийн мэдээллийг авбал зээл гаргах хурд түргэснэ.

 

 

“Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын орлогч Л.СОРОНЗОНБОЛД:
-Зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх ажлаа үргалжлүүлэх хэрэгтэй. Орон сууцны зээлийн хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Ипотекийн зээл дээр гэхэд 80 мкв-ийн хязгаарлалт үргэлжилж байгаа. Одоо 80 мкв-аас дээш талбайтай орон сууц авч байгаа хүмүүс дандаа арилжааны нөхцлөөр авч байна. Нийт эрэлтээ нэмэгдүүлье гэж байгаа бол 80 мкв-ийн хязгаарлалтыг тодорхой хэмжээнд тавьж өгөх нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна. Дээрээс нь залуучууд мөн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй хүмүүс орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байгаа талаар нэлээд яригддаг. Үүнийг шийдвэрлэх гарц нь минийхээр бол Зээлийн батлан даалтын сан юм. Өнөөдөр энэ сан жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж байдаг. Зориулалтыг нь солиод залуу гэр бүл, анх удаа орон сууцтай болж байгаа иргэдийг дэмжих талаас нь ажиллуулбал бас илүү хамрах хүрээ нь налээд нэмэгдэх болов уу.

 

Банк, санхүүгийн салбарын төлөөллүүдийн саналуудыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудал дээр онцолж үг хэлсэн юм. Тухайлбал, ипотекийн зээл болоод тус зээлд тавьсан 80 мкв-ын хязгаарын талаар Ерөнхий сайд “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. Тэгэхдээ одоогийн журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл мкв гэсэн хязгаарлалтыг 100 мкв болгоно. Зээлийг үргэлжлүүлэн олгохын тулд эх үүсвэр хайж байна. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа. 100-гаас дээш мкв байр худалдан авах иргэд урьдчилгаа болох 30 хувь дээрээ нэмж төлбөр төлснөөр найман хувийн зээлд хамрагдах боломжгой. Тухайлбал, 150 мкв талбайтай байр байлаа гэхэд 100 мкв-ыг нь найман хувийн зээлээр авч болно гэсэн үг. Энэ мэт хувилбарууд яригдаж байгаа. Ипотекийн зээлийн журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэсэн юм.

 

 

Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСЭНИ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих