БНХАУ Монголоос нийлүүлж буй махны экспортод хориг тавьжээ

1474338428_6hi0fa0ekok7eqmjner4hl0frb-600x401Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар Хөдөө Аж Ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар нэлээдгүй олон хөтөлбөр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгасан.

Гэвч 2016 оны есдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий Газар Монголын  үхэр, хонины  мах болон холбогдох махан бүтээгдэхүүнийг экспортлох эрхийг түдгэлзүүлсэн байна. Энэ оны есдүгээр сарын 14-ноос хойш Монгол улсаас Хятад улс руу тээвэрлэсэн үхэр, хонины махыг буцаах эсвэл устгал хийх болно хэмээн мэдэгдсэн. Шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Монгол улсад саяхан дэлгэрсэн  малын өвчтэй холбоотой байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна.

Энэ оны долоодугаар сарын 16-нд  Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын шүлхий өвчин гарч, нийт 43 үхэр малын шүлхийгээр өвчилсөнөөс 3 нь үхсэн. Өмнө нь 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд малын шүлхий өвчины тохиолдол гарсан билээ. Түүнчлэн Ховд аймагт малын онц ноцтой халдварт өвчин болох мялзан төст өвчин  илэрсэнийг энэ сарын 9-нд  Монгол улс  Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн байгууллагад мэдээлсэн. Тус аймагт нийт 1400 ямаа, 430 хонь энэхүү өвчний вирус тээж байгаагаас 27 ямаа, 9 хонь үхсэн бөгөөд 4 ямааг устгалд оруулсан.

Монгол улсаас Хятад улс руу хөлдөөсөн үхрийн махыг экспортлох эрхийг зургаан компани авсанаас хойш, хоёр орны махны худалдааны хандлагад шинэ боломжууд гарч ирч байсан. Харамсалтай нь есдүгээр сарын 15-ны Хятадын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхийн Газраас Монголоос нийлүүлж буй махны экспортонд хориг тавьсан.

БНХАУ Монголоос нийлүүлж буй махны экспортод хориг тавьжээ

2013 онд тус улс экспортын хоригийг Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/-ийн хувьд, тухайлбал, үхэр, хонины маханд тавьж 2015 онд махны экспортын хоригийг цуцалж байсан. Урьд нь махны экспортын хоригийг хэсэгчлэн тогтоодог байсан бол энэ удаад бүрэн түтгэлзүүлсэн бөгөөд хоригийг хэзээ цуцлах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: www.beeftochina.com

Мэдээллийг бэлтгэсэн: National Investment Management LLC


URL:

Сэтгэгдэл бичих