Засгийн газар оффшорчдыг хязгаарлах уу

5169Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд манай улсаас 49 хүний нэр олон нийтэд ил болсон. Үүнд манай улстөрчдийн нэр ч дуулдсан. Бүр тухайн үедээ төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг ч илчилсэн. Гэвч өнгөрсөн парламент эдгээр хүмүүст хэрхэн хариуцлага тооцох ёстойг нэг тийш нь болгож чадаагүй. Гишүүдэд хариуцлага тооцох нэг алхам нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл байсан. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг гишүүд хараахан хүлээн зөвшөөрөөгүй. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж буй. Уг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцсэн. Асуудлыг хэлэлцэж Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган хуулийн төслийг дахин боловсруулаад хуралдаанд оруулахаар болсон аж.

Энэ Засгийн газар гишүүдийг хариуцлагажуулж, оффшордыг хязгаарлаж чадах болов уу. Ямартай ч Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэхээр болж. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд, гэр бүлийн гишүд, оффшор бүсэд данс эзэмших зэрэг олон асуудлыг хориглохоор тусгасан байгаа юм. Оффшортонгууд ил болсон ч, ямар ч хариуцлага хүлээхгүй, ажлаа тасалсан ч ямар ч хариуцлага хүлээхгүй, хариуцлага алдсан ч хариуцлага хүлээхгүй байсаар өдийг хүрсэн болохоор үүнд анхаарах ёстой нь зүйн хэрэг.

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр улс орны эдийн засаг хүнд байна оффшорчдын нуусан мөнгийг улс руугаа оруулж ирэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Түүний үгийг бодоход илүүдэхгүй л болов уу.

 


URL:

Сэтгэгдэл бичих