Секундээр өсч буй Монголын өр айдас төрүүлж байна
Юуны өмнө, Та ЭНЭ холбоосоор орж Монгол Улсын ДНБ болон Үндэсний өрийн бодит мэдээлэлтэй танилцаарай. Он сар өдөр, цаг минут секундтэйгээ бүх зүйл тов тодорхой байгаа. Эндээс Монгол Улсын өртэй холбоотой бодит мэдээллийг цаг алдалгүй мэдэж болох бөгөөд Үндэсний өрийн хэмжээ, ДНБ-ийн хэмжээ хоёрын зохистой харьцаа хэрхэн алдагдсаныг харж болно.
Монгол Улс
ДНБ болон Үндэсний өр
GDP this year (PPP) – Энэ жил ДНБ (худалдан авах чадварын харьцаа)
GDP this year per capita (annual $7 392) – Энэ жил нэг хүнд оногдох ДНБ (жил бүр 7392 ам.доллар)
GDP today – Өнөөдрийн байдлаар ДНБ-ийн хэмжээ
GDP today per capita – Өнөөдрийн байдлаар нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ
Total National Debt (Public Debt Clock) – Үндэсний нийт өр (Улсын өрийн цаг)
Total National Debt per capita – Өнөөдрийн байдлаар нэг хүнд оногдох үндэсний нийт өр
National Debt this year – Энэ жил Үндэсний өр
National Debt today – Өнөөдрийн байдлаар Үндэсний өр
Товчхондоо, эндээс Монголын энэ жилийн ДНБ-ийн хэмжээ, Үндэсний нийт өрийн хэмжээ хоёр адилхан байгааг Та харж болно. Нөгөө “хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө” гэгчээр Монгол Улс олсон орлогоо өр зээлэндээ өгч өдөр хоногийг аргацааж амьдарч байна. Яг л авсан зээлээ юм болгож чадахгүй “тансагладаг”, өрөө дарах гэж нэмж өр тавьдаг, тэгээд хүүнд нь алуулдаг, цалингаа /ДНБ/ юм болгож чаддаггүй, өөртөө хөрөнгө оруулалт хийдэггүй тийм л өрх айл шиг Монгол Улс оршин тогтнож байна. Тэгвэл өнөөдрийн байдаар нэг хүнд оногдох үндэсний нийт өр 4900 ам.доллар байгаа нь Монгол Улсын иргэн бүр яг одоогийн байдлаар 10 орчим сая төгрөгийн өртэй байна гэсэн үг юм. Тэгтэл өнөөдрийн байдлаар нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ ердөө 10-хан доллар /20 мянган төгрөг/ байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Нөгөө Монгол Улсыг хөгжүүлнэ гэж газар газраас сонгогдсон хамгийн “мундаг” 76 хүн биднийг ингэж л удирдаж байна. Дээр гарсан 76 өөрөө өөртөө тааруулсан хууль баталж, идэж ууж жаргаж цэнгэхийн дон шүглэж, хариуцлага гэх зүйлийг үгүй болгож байгаа нь нууц биш. Зарим нь ч бүр хоноцын сэтгэлээр хандаж, хамаж болох бүхнийг хуйгаар нь аваад явдаг билээ. Тэгэхээр гараас нь юм гардаггүй, гавьсан ажил байхгүй, 60 хүрсэн ч үсээ хараар будаж, үе мултарсан охидтой нэр холбогддог, эмэгтэй гишүүд нь залуухан харчуудтай хилийн чанадад зугаацаж байдаг ийм хэдэн тахиад тавьчихсан бурхан аятай үе удмаараа Монголын төрийг эзэгнэн суух хүсэлтэй нөхдүүдийг үндсээр нь өөрчлөх цаг болсон санагдана.
Ардчиллыг өмчлөгчдийг эрийн цээнд хүргэж хүн шиг хүн болгон төлөвшүүлэх гэж, Ардын намынхныг Ардчилагчдын тогтоосон жишгийг хөгжүүлж, идэж ууж хулгайлж завшихад сургах гэж 26 жил Монголын ард түмэн бөхийлөө. Өдгөө дэлхийн баячууд Монголоос төрдөг болж, тиймдээ ч Монгол төр өмчлөгдөж, өвлөгддөг болжээ.
Жаргал
undesten.mn
URL: