Оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, газар эзэмших захирамж гаргуулжээ

Хан-Уул дүүргийн иргэн Д.Батмөнх нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны хойд талын цэцэрлэг болон орон сууцны дунд оршдог хүүхдийн тоглоомын талбайн газарт дээрээ тоглоомын талбайтай газар доорх гарааш барих нэрийдлээр гэж хэлээд оршин суугчдын газрыг хууль бусаар авчээ. Ингэхдээ 14 дүгээр байрны 124 айлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 15 жил газар эзэмших Засаг даргын захирамж гаргуулсан байна.
Тодруулбал, тус байрны нэг ч оршин суугч зөвшөөрсөн гарын үсэг зураагүй байна. Тиймээс үүнийг тус байрны “Мандах 2” СӨХ болон нийт оршин суугчид эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.
Т.Гэрэл
zaluu.com

URL:

Сэтгэгдэл бичих