“Онон хатан ижий” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ

176573c8bb4c6f0b09f15cbb5cc241ad_x3Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү түрүүллээ.

Долоо дахь удаагаа болсон тус наадам өнгөрсөн ням гарагт Хэнтий аймгийн Батширээт суманд болсон юм. Наадмын хоёрдугаар байрыг яруу найрагч Б.Занданхүү эзэлсэн бол айргийн гурав, дөрөв, тавд яруу найрагч Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Энхжаргал нар шалгарлаа.

Дээрх наадмыг Батширээт сумын ИТХ, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулсан юм.

Наадамд 34 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих