Ногоочдыг бүү дарамтлаач төрийн албаныхаан….

Амьдрах орчин нөхцөл өдрөөс өдөрт доройтойж байгаа энэ үед шат шатны дарамтаас ядарсан иргэд үгээ хэлж байна. Төрс засгаасаа мөнгө гуйлгүйгээр амьдарч яваа нэгнийг нь төрийн элдэв хууль цааж зовоож, алхам тутамд нь “авилга” өгөхгүй бол хоногийнхоо хоолноос “салахад” хүрээд байгаа энэ нийгмийг яах вэ?

10M_0139-600x412

Тариалалт эхэлсэн цагаас л хэл ам таталдаг манай нийгмийн буруу зөв нь мэдэгдэхгүй шийдвэр тогтоолууд иргэдийг улам доройтуулж байна. Нэг үгээр хөрсөө бэлдэж, үрээ суулгаж, зуны турш зэрлэг зулгайж үүнээсээ үүдэлтэй харшилтай болон ар гэрээ тэжээж байгаа ногоочдын ногоог заруулахгүй “дарамтлах” цагдаа болон байцаагч нар бий. Гэхдээ цагдаа ч ажлаа хийж байгаа. Харин хаана борлуулалт өндөртэй газраа зогсож иргэдэд шинэ ногоог ойртуулах гэхэд тухайн хороон даргаас эхлэн  “авлигын татаас” эхлэнэ. Нэг юм хороон даргад ханштай шахуу мөнгийг нь өгөөд зогсож байтал цагдаа ирж дахин байршлыг нь заана.

images

Учир нь цагдаад таалагдахааргүй байрлалд, гарц гарам тагласан байна хэмээн ямар нэгэн “сэдэв, шалтаг” гаргана. Ингээд нэг юм ногоогоо дэлгэн зогсож байтал хогийн байцаагч, тогны байцаагч, газрын албаны мэргэжилтэн, тухайн орчны СӨХ, дүүргийн мэргэжилтэн ирнэ. Энэ бүхэн тэднээс тодорхой мөнгөн дүнг нэхэн “татаас” үргэлжилнэ. Харин тухайн дүүргийн байцаагч, эрүүл ахуйч эмч нар хамтран “хэн энд зогсохыг зөвшөөрсөн” гээд л эхэлнэ. Мэдээж хороон дарга гэхээр тэр хамаагүй дүүрэгт дахин татвар төл, дүүрэг шийдэх ёстой, хороо огтхон ч хамаагүй мэтээр дахин дахин дарамтлана.  Энэ бол ногоогоо тарьж ургах хүртэл 65-90 хоногийн хугацаанд нэг ч өдөр наадам тэмдэглээгүй, нэг ч өдөр салхинд амраагүй хүний ажлын үр шимийг үзэхийг хүссэний төлөөс. Мөн ногоочинд бэлэн мөнгө байхгүй бол ногоогоо савлаад өгөөд л байхаас өөр аргагүй. Тарьсан ногоо нь төмс кг нь 300-500 байх жишээтэй.

4d647970c95f849dbig

Арчилгаа ихтэй ургадаг ногоо ч мөн үнэгүйдсэн мэт хямдхан. Учир нь барс болон хэд хэдэн захаар Хятад ургац бараг л үнэгүй ирдэг учраас түүнийг дагаад үнэгүйдэж байгаа нь тэр. Мөн төрөлжсөн зах худалдааны төвүүдээр талбай түрээслэн зарах гэхээр багтахгүй, иргэдэд илүү ойртох үүднээс байшин барилгын дундуур явах нь “наймаа” сайтай ч дарамт ихтэй. Ногоочидын хүүхдүүд хичээлдээ сууж чадахгүй төлбөр нь нэхэгдэж, хөөгдөж байхад тэдэнд “орох газар” олдохгүй хэвээр байна.

8766e5cc209673coriginal
Ар гэр, амьдрал ахуйдаа ногоо тарьж нэмэртэй, тустай амьдрая гэвэл дор хаяж 5-10 төрлийн татаас, авилга, торгууль төлж байж нэг өдрийг өнгөрүүлнэ. Маргааш нь ярьдаг юмаа арай “хүчтэй” болгоод дахиад л хүрээд ирнэ хөөрхий хэдэн төрийн албаныхан болон байцаагчид. Томоохон худалдааны төвийн ялзарсан ногоог гаргаж чадахгүй ч ядаж гадаа худалдаа хийж байгаа нөхдөө дарамталсан нь хоногийн хоолонд нь нэмэртэй байдаг байх байцаагчдад. Төрийн ажил хийж байгаа нэрээр их л “чамирхсан” тэднээс намрын намарт хэдхэн ногоочдоо өмөөрмөөр байх юм. Тэднийг дэмждэггүй юмаа гэхэд дарамталдаггүй баймаар байна.

Б.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих