Телевизүүдийн контент үнэгүйдүүлж, хэрэглэгчдийг шулдаг Юнивишн, Скаймедиа зэрэг компаниудыг дэлхийн жишигт нийцүүлье

Дэлхийн цөөн оронд нэвтрүүлэг ухрааж үзэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд нь хэлдэг. Тэрхүү улсуудын тоонд Монгол багтсан нь техник технологийн дэвшил манайд хэрхэн нэвтэрснийг гэрчилж байна уу, аль эсвэл хэрэглэгчдийг хэрхэн шулж болохыг харуулж байна уу гэлтэй. Одоогоор энэхүү үйлчилгээг үүрэн телефоны Скайтель компани Скаймедиа, Юнитель компани Юнивишн үйлчилгээгээрээ бидэнд санал болгож байна. Эдгээр үйлчилгээнд хамрагдахын тулд телевизүүд тодорхой хэмжээний төлбөр төлж, дээрх үйлчилгээгээр дамжуулан үзэгчдтэй болох зарчим манайд үйлчилдэг. Ингэснээр телевизүүд дээрх дамжуулагч компаниудын захиалагч, үзэгчид хэрэглэгч нь болж хувирна. Өөрөөр хэлбэл, дамжуулагч компаниуд захиалагч болон хэрэглэгчээс 2-уулангаас нь төлбөр авдаг гэсэн үг.

5106

Харин хөгжингүй орнуудад эсэргээрээ. Дамжуулагч компаниуд телевизүүдийн томоохон контентуудыг түрүүлж нэвтрүүлэхийн тулд өрсөлдөж, телевизүүдэд нь төлбөр төлөх зарчмаар хэрэглэгчийг өөрсдөдөө татах нь бий. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн төлсөн төлбөрөөр дамжуулагч компаниуд хүссэн контентыг нь хэрэглэгчид хүргэх замаар үнэд оруулдаг гэж хэлж болно.

Харин манайд дээрх дамжуулагч компаниудын үүргийг гүйцэтгэж байгаа Юнивишн, Скаймедиа гэх мэт толгойтой бусад компаниуд контентыг үнэгүйдүүлэхийн зэрэгцээ асар ашгийг халаасалж байгаа нь нууц биш. Энэ тохиолдолд телевизүүд өөрийн контентыг үнэд оруулах ямар ч боломж байхгүйн тод жишээ Монгол ТВ-ийн уран бүтээл болох “Авъяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг. Уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж, нэвтрүүлгээ үнэлүүлэхийн тулд тэд хүссэн хүсээгүй хэрэглэгчдийн халаасыг дахин тэмтрэхээс өөр аргагүй байдалд орж, бухимдал үүсгээд байгаа. Энэ тохиолдолд Монгол ТВ-ийгийнхнийг буруутгах аргагүй. Хэрэв телевизүүдийн контентыг үнэлэх зарчмаар үзэгчдэд түгээх эрхийг дамжуулагч компаниуд худалдаж авдаг болчихвол захиалагчид контентоо асуудалгүйгээр үнэд хүргэж, хэрэглэгчид бухимдалгүй байх биз ээ. Тэгэхээр энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд нь анхаарал хандуулж, дэлхийн жишигт нийцүүлж, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалж, захиалагчдын уран бүтээлийг үнэд оруулах цаг нь болсон бололтой. Телевизүүдийн контент үнэгүйдүүлж, хэрэглэгчдийг шулдаг Юнивишн, Скаймедиа зэрэг компаниуд хэзээ дэлхийн жишигт хүрэх вэ гэдэг асуултын хариуг нэхэж байна.

Сүүлийн үед Юнивишн, Дидиш ТВ-тэй холбоотой гомдол тасрахгүй байгаа. Тодорхой хэдэн ТВ-ийн киноны дүрсийг унагааж байгааг хэрэглэгчдээ өндөр үнэтэй багц руу шилжүүлэхийн тулд хийж буй хууль бус үйлдэл гэж үүнийг үзэгчид үзэж байгаа аж.  Юнитель компани Жи Мобайл компанийн мэдэлд байсан Ди Диш ТВ-г худалдаж авснаар Юнивишн, ДиДиш ТВ нь 1 толгой компанитай болоод байсан билээ.

Хэрэглэгчид бухимдлаа хэрхэн илэрхийлж байгааг доорх жишээнээс харж болно.

Р.Сондор

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих