4200 иргэн цэргийн алба хаахаас татгалзан гадаадын иргэн болжээ
Өмнөд Солонгос улсын 18-40 насын эрэгтэйчүүд тус улсын цэргийн албыг заавал хаах ёстой ажээ. Цэргийн алба хаах хугацаа эдүгээ 24 сар байгаа ба албанаас өвчний учир чөлөөлөгдөж болдог байна.
Гэвч тус улсын эрэгтэйчүүдийн зарим хэсэг цэргийн албанаас зайлсхийхын тулд иргэншлээ сольж гадаадын иргэн болдог бөгөөд тийм явдал сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон байна.
Тухайлбал дээрх байдлаар иргэншлээ сольсон иргэдийн тоо 2012 онд 2842, 2013 онд 3075, 2014 онд 4386 байсан бол энэ жилийн эхний хагас жилд 4200 болж нэмэгджээ.
Өнгөрсөн таван жилд нийт 17229 эрэгтэй цэргийн албанаас зайлсийх зорилгоор Өмнөд Солонгос улсын иргэншлээс татгалзаж байсан ба тэдгээрийн дийлэнх нь буюу 8744 нь АНУ, 3077 нь Япон, 3007 нь Канад улсын иргэн болсон юм байна.
Цэргийн албанаас зайлсхийгчдын дунд Өмнөд Солонгос улсын төрийн өндөр албан тушаалтан болох 27 ажилтны 31 хүүхдүүд багтсан байна.
Үүнтэй холбогдуулан тус улсын Батлан Хамгаалах яамны холбогдох ажилтан “Төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа ажилтнуудын хүүхдүүд зорилготойгоор гадаадын иргэн болох явдал байсаар байна. Тиймээс тэдгээр иргэдийг албан тушаалд томилохдоо энэ байдлыг заавал харгалзан үзэх шаардлагатай” гэж хэлсэн байна
URL: