Дахин төлөвлөлт нэрээр 104 тэрбум төгрөг “салхинд хийсгэсэн” бололтой
Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай 2012 оны шийдвэр сайн муу хоёр талтай. Сайн нь тохилог, тухтай, халуун, хуйтэн усаа хананаасаа авч, халаалт, дулаанд санаа зовохгүй амьдрахыг хэдэн үеэрээ хүсэж ирсэн гэр хорооллын мянга мянган иргэнд итгэл бэлэглэсэн. Цөөнгүй тооны өрх дахин төлөвлөлтийн буянаар газраа дулаан, тохилог орон сууц болгон амьдарч байна. Тэдний амьдралын чанар, амьдрах нөхцөл хэдэн шатаар өгссөн гэж хэлэхэд буруудахгүй. Харин муу тал нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл дахин төлөвлөлтийг өөрийн эрх мэдлийн хугацаандаа ч хэвийн үргэлжлүүлж чадаагүй. Энэ төсөл 2015 оны эхэн үеэс царцаж, тендерт ялсан компаниудын олонх нь өнгөрсөн болон энэ онд үйл ажиллагаа явуулсангүй. Үүний уршгаар газраа чөлөөлж өгсөн олон зуун өрх амьдрах газар ч үгүй хохирч үлдлээ. Цаана нь ээлжээ хүлээж байсан айл, өрхүүдийг дурдах нь илүүц биз. Гэхдээ “Ирэх жил, эсвэл тэр компани танай газрыг авна” гээд хашаанд нь тулгаж, газар ухсан, барилгын хашаагаа хэдэн талаас нь тулгаж барьсан айл Улаанбаатарт цөөнгүй бий. Харин нийслэлийн шинэ удирдлагууд энэ төслийг үргэлжлүүлэх болов уу.
Энэ асуултын хариуг дахин төлөвлөлгөд өргөөд байгаа болон хамращахаар хүлээж байсан бүсийн айл өрх бүр, тэр дундаа газраа чөлөөлж өгчихөөд түрээсийн байр, ах дүү, хамаатан садныхаараа хоног төөрүүлж яваа иргэд чих тавин хүлээж байгаа. Тэгвэл Нийслзлийн Засаг даргын Тамгын газрынхан Гэр хорооллыг дахин телөвлөхтэй холбоотой эхний ажлаахийжээ.
ТҮР СУУРЬШИХ ОРОН СУУЦ БАРИАГҮЙ НЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ГАЦСАН ШАЛТГААН ГЭВ
Эхний удаад шинэ бүрэлдэхүүн Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэж, зарим тоо баримтыг гаргаж ирсэн байна. Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан байдаг. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, гурав нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдер бариад байгаа нь дээрх тоонынэг хувьд ч хүрээгүй байна. Ажил ингэж удааширч, гадах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтгай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй шууд холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэсэн юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж. газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна. 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлгөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд бариагүй юм.
Түүнчлэн 2012 оноос хойш хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдийн 615 нь өдгөө түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 нь гэр оронгүй болж, ах дүү, танилындаа хоног төөрүүлж байгаагаа мэдэгдээд байгаа юм байна.
Дээрх яриаг үргэлжлүүлэн М.Ганбаатар “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан баримт байна. Харин бодит байдал дээр эиэ хөрөнгө юунд зарцуулащсан нь тодорхой бус. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан” гэсэн юм.
ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН 400 ГАРУЙ ӨРХИЙН АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЭХ ЁСТОЙ
2013-2014 онд газраа чөлөөлсөн иргэдийн 400 орчим өрх нь өдгөө орон сууц ч үгүй, очих газар ч үгүй болоод байгаа билээ. Өнгөрсөн жил эдгээр өрхийн талөөллүүд Нийслалийн Засаг дарга асан Э.Баг-үүл, түүний орлогч дарга нар, Гэр хороолол дахин төлөвлөлтийн газрынхан гээд холбогдох бүх албаныхантай уулзаж, учир байдлаа ойлгуулах, орон сууц барих ажил ямар шатандаа гацчихаад байгааг тодруулах гэх мэт асуудлаар ярилцахаар хэдэн арван удаа уулзах хүсэлт гаргасан ч нэг нь ч хүлээж аваагүй байдаг. Газрыг нь худалдаж авсан компаниудын удирддагууд ч иргэдтэй уулзахаа больсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл газраа чөлөөлсөн ч орон сууцтай болж чадаагүй, одоогоор орон гэргүй гудамжинд гарахдаа тулсан 400 гаруй өрх байгаа юм байна. Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд өдийд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь хетөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохиролгүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “Нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийдэх хэрэггэй. Дахин төлөвлөлт нэрийн дор айл, өрх, иргэд хохирох ёсгүй” гэлээ.
Жил гаруй хугацаанд гацаанд ороод байсан дахин төлөвлөлтийн асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчцд ямар ч байсан хуралдаж, сүүлийн үеийн мэдээлэл өглөө. Тэд уг хөтөлбөрийг одоо байгаагаар нь яагаад ч үргэлжлүүлэхгүй. Тевдерт шалгарсан компаниудын олонх нь нийслэлийн шинэ бүтэц, бүрэлдэхүүнд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс тэд дахин төлөвлөлтийг өөрсдийнхөө найруулгаар эхнээс нь тавих нь тодорхой. Ингэхдээ харин одоо хохироод байгаа ард иргэдийг анхаарлын гадна үддэзж болохгүйг санах хэрэгтэй.
Б.МАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хийсээд байх юмгүй. маш олон хүнийг гэр оронтой болгосон том төсөл. амжилттай яваа гэж бодож бн. харин та дэмжээд дуусгуулж чадаагүй нь иргэдийн хохь
өчигдөр Зориг өнөөдөр мөнгөний хэрэг. Батүүлрүү өргөн пронтоор дайрч байнаа. Мундаг
энэ батүүл гэдэг хүн чинь монголын түүхэнд байгаагүй мундаг хотын дарга за.. та нарын 20 жил хийгээгүйг 4 жил хийсэн цаашид ч хийх байсан юм
батүүлийг харлуулаад танай нам өнгөлөг болохгүй шүү. МАНгаруудаа
МАНГАРУУД МАААНЬ ЧАДДАГ ЮМАА Л ХИЙЖ БАЙХ ШИВ. ИНГЭЛЭЭ ГЭЭД ТА НАРЫГ ДЭМЖИХ ҮҮ.