Хуулийн цоорхойг ашиглан “Койка” 20, Дашчойлин хийд 811 саяын татварын чөлөөлөлт хөнгөлөлт эдэлжээ

2a94d6cfc90555c2big

Ард түмнээ боддоггүй Ардын намын Засгийн газар татвар нэмэх тухай ярьж байхын оронд  өчнөөн хуулиар бий болсгосон үй олон татварын хөнгөлөлт чөлөөлтөө багасгавал илүү зөв шийдэл болохсон. Манайд татварын хөнгөлөт чөлөөлөлт нь хавтгайрч бүр хяналтаас гарсан гэхэд болсон. Өнгөрсөн оны байдлаар элдэв хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх 18 хуулийн 260 гаруй заалт бий гэж яригдаж байсан. Төсөв нь хүндэрсэн оронд энэ арай л хэтэрсэн тоо юм. Эдгээр заалтуудаас бараг 80 хувь нь татвараас чөлөөлх тухай байдаг. Татвараас чөлөөлөх хөнгөлөх зорилго нь “ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох экспортыг дэмжих зорилгоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмж  зэргийг…” гэх мэтээр хууль тогтоомжиндоо гоёчлон оруулсан байдаг. Гэтэл үүнийг нь үйлдвэрлэгчид бус харин олон улсын байгууллагынхан шашныхан овжноор ашигладаг харин зохих байгууллагууд нь “ашиглуулдаг” болсоор удаж байна. Удаан хөдөлгөөнтэй манай төрийнхөн өнгөрсөн хоёр жилийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг одоо л авч үзэж эргэн харж эхэлсэн. Үүгээр сонирхолтой зүйлс их гарчээ.  Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн “алтан үе” нь 2014 он байлаа. Энэ онд л гэхэд “Дэлхийн зөн” ОУБ нь “Тоёото ланд круйзер Прадо” маркын зургаан машинд ноогдох 51 сая төгрөгний гааийн татварыг чөлөөлүүлж оруулж иржээ. Дээрхи машинууд нь ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хэрхэн “ажилласан” тодорхойгүй. “Койко”-гийн суурин төлөөлөгчийн газар “Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хьюндай” маркын хоёр ч машины гаалийн 20 сая төгрөгийг чөлөөлүүлжээ. Гэтэл хэрэгждэггүй мастер төлөвлөгөөнүүд яам болгоны сейфэнд багтахаа болиод байгаа. Мөн “Дашчойлин” хийд нь Их Майдар бурхан бүтээхээр Хятадын Юнгхэ сүмээс авсан тусламжиндаа 811 сая төгрөгний гаалийн татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдэлжээ. Өдгөө үүнийг сайд нь тариа хураах гэж ном хуруулдаг, гишүүн нь гэмт хэрэг бууруулах гэж савдаг аргаддаг засгийн үед буруу хэмээн дөвчигнөөд нэмэргүй биз дээ…

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих