Хуримаар амласан инжээ өгсөнгүй хэмээн эхнэрийнхээ хамрыг огтолжээ \аймшиг\

Энэтхэгт 27 настай Санжив Ратор гэдэг эр хурмын инжээ төлсөнгүй хэмээн найман жил ханилсан эхнэрийнхээ хамрыг огтлоод зугтжээ. Энэ явдал тус улсын хойд зүгийн  Шахжаханпур гэдэг хотод болжээ. 25 настай эхнэр Камлэшээс нөхөр нь хурмын маргаашнаас эхлээд л инж болох 50 мянган рупий буюу 750 долларыг нэхэж эхэлсэн гэнэ.

Инж буюу дахей нь энэтхэгчүүдийн хуримын зан үйлд ихээхэн чухалд тооцогддог. Нөхөрт гарсан эмэгтэй нь эцгийнхээ гэрээс явахдаа үл хөдлөх болон эсвэл мөнгө үнэт эдлэл зэрэг дахейг заавал авч нөхрийндээ ирэх ёстой.  Дахейгийн хэмжээг хурмаас өмнө  хүргэн бэрийн талынхан тохиролцдог.  Энэтхэгт эрэгтэй хүүхэд гэр бүлийнхээ бүх хөрөнгөнд эзэн суудаг бол охин хүүхдэд нөхөрт гарахад нь өгдөг дахейгээс өөр юу ч оногдодгүй гэнэ. “Нөхөр маань өдөр бүр өглөө босоод л дахей нэхэн намайг зовоодог байсан. Эцэг маань хүндээр өвчисөн тул манай гэрийнхэн мөнгө өгч чадахгүй байгааг олонтоо учирласан ч хүлээж аваагүй. Сүүлдээ бүр зоддог болсон. Мөн намайг янхны газарт зараад дахейны мөнгөө олж авна хэмээн сүрдүүлж эхэлсэн” Энэ сарын 14-нд Камлешийг хоол бэлдэж байхад нөхөр нь ахиад л мөнгөний хэрүүл хийж эхэлжээ. Цаашид  юу болсон тухайд хөөрхий бүсгүй там түм санаж байгаа аж. Нөхөр нь шилэн хүзүүн дээр нь дарж сууж байгаад гал тогооны хутгаар хамрыг огтолж хаян зэрэмдэглэсэн байна.

Гарч зугтахдаа “чи энэ хэвээрээ үүрд үлдэнэ ээ” гэж тавлажээ. Бүсгүй ар гэр лүүгээ хурдан ярьж чадсаны ачаар түргэн ирж цусыг нь тогтоож өгчээ. Хамрын огтолсон хэсгийг харгис нөхөр нь аваад зугтаасан тул олж чадсангүй. Эрхтэн нөхөн суулгах мэс засал хийлгэх мөнгө ар гэрийнхэнд нь байхгүй гэнэ.  Харин цагдаа нар зугтсан нөхрийг олж чадахгүй байх гэсэн тайлбар хийжээ.

NUUTS.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 21 September 2016

ХЭЭ нэг эрийн хоолыг хийж хэрийг угааж хамт амьдарч ур хуухэдийн харгаад ийм болхын бол хэцуу юм байна даа! ! ! Энэтхэгт болон мусульм шашинтай улсын хууль бол эмэтэй хун малаас доор шуу дээ! ! !

Сэтгэгдэл бичих