Монголчууд хар тамхийг эхлээд сонирхож байсан, сүүлдээ буудалцдаг боллоо, эцэст нь үхэж эхэллээ !!!
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан байсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан саатууллаа гэх мэдээлэл өнөөдөр бидэнд бараг л хэвийн, өдөр тутамд болж байдаг мэдээ шиг болж. Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогсдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгч буй хамгийн сүүлийн мэдээлэлд хар тамхи татаж байгаад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа болон хар тамхи татаж мансуурч байгаад амиа алдсан гэх таагүй хэргүүдийн талаар дурджээ.
Албаны тоо баримтуудаас сөхвөл өнгөрсөн онд 169 холбогдогчтой 79 гэмт хэрэг, энэ оны эхний улиралд 46 холбогдогчтой 46 гэмт хэргийг тус тус шалгаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа 2 мянга гаруй залуус бий гэсэн албан бус тоо байдаг. Энэ бол зөвхөн шалгагдаж байгаа залуусын тоо. Харин Монгол Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон нийт 16 мянган залуус байдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр нь 18-35 насны иргэд байгаа нь харамсалтай. Гэтэл энэ бүгдийн цаана мянга мянган эцэг эх өнчирч, эх орныхоо төлөө эцэг эхийнхээ төлөө олон сайхан зүйл хийж бүтээх ёстой хүний үрс шоронгийн төмөр торны цаана хашигдаж байгаа вэ гэдгийг санах хэрэгтэй. Томоогүй насны саваагүй зандаа хөтлөгдөж буруу хүмүүс ятгалагад автаж хар тамхи гэгчийг хэрэглэж үзсэн залуус энэ хар тахлаас хэзээ ч салж чадахгүй болтолоо уяагдаж байна. Мансуурсан хүмүүс ахиад мансуурахын тулд мөнгө олох хэрэгтэй болдог. Мөнгө олохын тулд хулгай дээрэм, бусдын эд хөрөнгөд шунаж хүний амь нас хөнөөх зэрэг балмад үйлдэл гаргаж байна.
Хамгийн сүүлд баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулсан мэдээлэл байна. Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна. Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна.
Тэр ч байтугай насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх тохиолдолууд ч олонтаа гарч байна. Хамгийн залуу нь 12 настай хүүхэд хар тамхи хэрэглэж байсан ба 15 настай хүүхэд ял авч байжээ. Мансууруулах болон сэтгэц идэвхт бодис нь нийгмийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учруулахаас гадна зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх томоохон шалтгаан болдог нийгмийн онц аюултай үзэгдэл юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, таны хүүхэд яг энэ цаг мөчид хаана, хэнтэй юу хийж яваа вэ гэдгийг бодох цаг нэгэнт иржээ.
Мөн хүүхэд багачууд, залуучуудын үлгэр дууриалал авдаг хүмүүс бол эцэг эхчүүдээс нь гадна урлаг, спортын алдартнууд байдаг. Гэтэл манайд уг дууриалал авах гээд байгаа хүмүүс нь хамгийн түрүүнд буруу зүйлд холбогдож байгаа талаарх мэдээлэл тархаж байна. Үүнээс болоод зарим нэг нь орон шоронд орж байсан бол хэдэн зуугаараа цагдаагийн байгууллагад хар тамхины хэргээр шалгагдаж байна. Саяхан гэхэд л залуучуудын дунд нэлээд алдартай хамтлагын нэгэн дуучин нь хар тамхины хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл сенсааци тарьж байх жишээтэй. Түүгээр ч барах хар тамхи гэх цагаан тахалд прокуророос авахуулаад хууль хяналтын байгууллагынхан нь өөрсдөө холбогдож байгаа нь хачирхалтай.
Ер нь л энэ нийгэмд хамгийн хэрэггүй зүйл бол хар тамхи, мансууруулах бодис. Сонирхол төрөөд ганцхан удаа хэрэглэж үзсэн таныг нэг л мэдэхэд тас харанхуй гүнзгий нүхэнд татан унагах вий дээ. Энэ асуудлыг хаа, хаанаа л анхаарахгүй бол нийгэм “цагаан тахалд” нирвэгдэх нь байна.
Ч.Ган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль