Хөрөнгө оруулагчид өрөнд баригдсан Монголоос дайжиж байна
Дэлхийн санхүү, бизнесийн нөлөө бүхий “Wall street journal” сэтгүүлд Каролин Күй, Жули Верну нарын бичсэн ийм нийтлэл хэвлэгджээ.
Хөрөнгө оруулагчид нэмэлт орлого олохын төлөө явдаггүй газар энэ дэлхий дээр ховор. Гэвч Монгол руу зүглэх нь тэд нарт дэндүү эрсдэлтэй болжээ. Уг нь дэлхийн санхүүгийн менежерүүд хүн ам сийрэг, алтаар баялаг энэ орон руу тэмүүлж байсан нь саяхан. Хэдий тийм ч хөрөнгө оруулагчид өнгөрсөн долдугаар сард Монголын өр зургаан хувиар өсч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасны дараа өөр улсууд руу дайжих болжээ.
Дээр нь Монголын Сангийн сайд дэлхийн хөрөнгө оруулагчдыг айлган мэдэгдэл хийхдээ, төлөвлөж байсан 55 хувиас тус улсын Засгийн газрын өр ДНБ-ий 78 хувьд хүрснийг зарласан билээ. Үүний дараа Монголын зах зээлд ам.доллартай холбогдсон өр сарын дотор 7.7 хувиар өсч, хөгжиж буй орнуудын дотор энэхүү үзүүлэлтээрээ “тэргүүлсэн”.
Олон улсын санхүүгийн дээд сургуулийн Ази, Номхон далайн тэргүүн эдийн засагч Бежой Дас Гупта хэлэхдээ,”Саяхан хүртэл Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татагч байсан юм. Гэхдээ зах зээлийн байдал өөрчлөгдөнгүүт бүгд энэ улсаас маш хурдан дайжсан” гэжээ.
Уг нь Монгол Улс дэлхийн зах зээл дээр нэлээд үр ашигтэй өрийн зээлийн бичиг үйлдэх цөөхөн улсуудын нэг байсан юм. 2011 онд тус улс зэс, алт, төмрийн хүдрийн зах зээл дэх үнэ өссөний улмаас эдийн засгийн өсөлтөөрөө 17 хувиар дэлхийд тэргүүлж байсан билээ.
Тийм ч учир гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газар, банк, уул уурхайн компаниудыг мөнгөөр дэмжсэн билээ. “Ройтерс Томсон”-ий сүүлийн мэдээллээр бол тэдний дунд, “BlackRock Inc.”, “Franklin Templeton”, “Goldman Sachs Group Inc.”, “UBS Global Asset Management” зэрэг компани байгаа аж.
Энд тэмдэглэхэд, 2015 он хүртэл сүүлийн таван жилд Монголын өр 264 хувь буюу дэлхийд хамгийн ихээр нэмэгдсэн гэж “Moody’s Investors Service” тооцоолсон байна.
Ер нь, дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш унасан юм. Иймээс АНУ-ны хөрөнгө оруулагчид хөгжиж буй улс орнуудын бондыг худалдан авах сонирхол буурсан билээ.
Энэ жилийн эхний улиралд гэхэд Монголын гадаад өр 22.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн 11.8 тэрбум ам.долларын өртөгөөс ямархуу өндөр үзүүлэлт гэдгийг төсөөлөөрэй.
ОУВС-ийн мэдээллээр бол, нийгэм, бизнесийн хувийн салбарын хоёр тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг тус улсын 21 аймгийг холбох дуусаагүй замын хөтөлбөрт зарцуулжээ.
Хэдий тийм ч гадаадын хөрөнгө оруулагчид алт, зэсний маш их баялагтай уул уурхай тус улсын эдийн засгийг өөд нь татна гэдэгт найдаж байна. 2015 оны арванхоёрдугаар сард Монголын Засгийн газар “Рио Тинто” корпорацитай дөрвөн жил хэлэлцсэний эцэст дэлхийн хамгийн том зэсийн нөөцтэй гэгддэг Оюутолгойн зэс, алтны 4.4 тэрбум ам.доллар бүхий гэрээг байгуулсан билээ. Гэхдээ хэлэлцээ дэндүү сунжирсан бөгөөд энэ үеэр дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ унасан юм.
Монголын эдийн засгийн байдал хүндэрч эхлэнгүүт Засгийн газар нь яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн наймдугаар сард Монголын Засгийн газар нийгмийн, цэргийн салбарынхнаа цалинг тавьж чадахгүйд хүрснээ албан ёсоор зарлаж, банкны бодлогын хүүгээ 4.5 хувьд хүргэсэн байна.
Иймээс ч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих эрхийг бууруулжээ. “Standard & Poor’s” ч ийм алхам хийсэн юм.
Хөгжиж буй зах зээлд, үүний дотор Монголын зах зээл есөн тэрбум ам.долларын хөрөнгө эргүүлдэг “Aberdeen Asset Management”-ийн Кевин Дэйли, “Хэрэв Монгол Улс ОУВС-д хандвал хөрөнгө оруулагчид тус улс өрөө төлөх боломжтой болно гэдэгт итгэлтэй болно” гэжээ. Ингэхэд, өнгөрсөн наймдугаар сард ОУВС-ийн төлөөлөгчид Монголд айлчилсан билээ.
Гэхдээ Монголын байдал хөгжиж буй бусад орнуудын зах зээлээс эрс ялгаатай. Юу гэвэл, энэ оны эхний найман сарын байдлаар хөгжиж буй орнуудын зах зээлд 80 тэрбум ам.долларын хөрөнгө цутгажээ. Үүнээс хөрөнгө оруулагчид 14.7 хувийн ашиг олсон байна.
Жөгжиж буй орнуудад 456.19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын эрх бүхий “Schroder Investment Management Ltd”-ийн захирал Жим Барринугийн хэлж буйгаар, “АНУ-ын Холбооны нөөцийн газар бодлогынхоо хүүг нэмэгдүүлснээр, дэлхий даяар санхүүгийн байдалд нөлөөлөн хөгжиж буй орнуудын санхүүгийн ил тод байдалд таагүй нөлөө үзүүлнэ” гэжээ.
НҮБ-ын Худалдааны жилийн тайланд, Монгол Улс 2015 онд экспортынхоо 45 хувийг зэсийн худалдаанаас олсон гэсэн байна.
“Gramercy Funds Management LLC”-ийн шинжээч Катрин Эксам, “Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал болон ОУВС-ийн байр сууринаас үүдвэл Монгол Улсад хөрөнгө оруулагчид нааштай хандах төлөвтэй. Гэхдээ суурь үнэлгээгээр бол Монголд хөрөнгө оруулах нь дэндүү үнэтэй харагдаж байна” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль