Харь гаригийнхан байгааг НАСА нотлов
Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар буюу НАСА-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Триш Чамберсоны хэлсэн үгүл танигдах нисдэг биет судлалын ертөнцөд жинхэнэ шуугиан дэгдээв. Харь гаригийн соёл иргэншил байгааг тус байгууллагын төлөөлөгч ил тодоор хүлээн зөвшөөрөөд, одоо үндэсний газар харь гаригийн дөрвөн арьстантай холбоо тогтоож байгааг тэмдэглэжээ.
Үүнээс гадна, харь гаригийн соёл иргэншлийн төлөөлөгчид дэлхийн оршин суугчдад “мэндчилгээ” дэвшүүлэхийг хүссэн гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Харь гаригийн төлөөлөгчид олон мянган жилийн туршид Дэлхийд ирж байгаа гэж Чамберсон дурджээ.
“Эртний пирамид болон дэлхийгээр нэг байгаа бусад бүх металл байгууламжийг хэн барьсан гэж та бодож байна? Миний бодлоор, бүх зүйл тодорхой” гэж НАСА-гийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Харь гаригийнхан Дэлхийн оршин суугчдын зарим үйлдлийн талаар гомдол гаргадгийг Чамберсон онцлон дурджээ. Дэлхийд цөмийн зэвсэг хэрэглэж буйд харь гаригийнхан дургүй байдаг, учир нь хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, “энэ нь зэрэгцээ ертөнцүүдэд муугаар нөлөөлдөг байна”.
URL: