480 гаруй иргэний картаар залилан хийжээ

399269857dcd72d86f5561Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-т бүртгэгдсэн байна. Энэхүү хэргийг мөрдөн шалгах явцад 480 гаруй иргэний картыг ашиглаж, 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Тус хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг буруутган сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн бөгөөд хохирогчийн тоо, мөнгөн дүн өсөх магадлалтайг ЦЕГ-аас анхааруулж байгаа аж.

Иргэд цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, АТМ-ээс мөнгө авахдаа ардаа хүн байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Банкны мэссэж үйлчилгээндээ хяналттай хандахыг цагдаагийнхан сэрэмжлүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих