Таван Толгойг хойшлуулах нь зөв
Эдийн засгийн буюу бизнесийн хүн гэдэг өөр темпраменттай байдаг бололтой. Тэд юун түрүүн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэх үед юу ч хийхэд бэлэн болох, юуг ч золиослох, юуг ч эрсдэлд оруулах хандлагтай юм байна.
Монголын ард түмэн Таван Толгой гэж нүүрсний уурхайгаа ашиглалтанд оруулах ёстой нь үнэн. MCS ийн санал болгоод байгаа гэрээний хувилбар нь ч боломжийн л санал.
Тэдний санал болгосон хувилбар бол төр гэж субиектэд 100 хувийн эзэмшил өмчлөл бүхий лиценз хэмээх цаас нь хадаглаастай байж л байг л дээ, харин бид баялагийг нь ухаж гаргаж ирээд зараад өгий, зарсан мөнгөнөөсөө үр ашигаа хуваагаад хүртий л гэж байгаа асуудал.
Өөрөөр хэлбэл цэвэр ашигаа хувааж хүртий гэсэн ойлголт биш. Харин уурхай, үйлдвэр ажиллаж байгаагаас гарах үр өгөөж, ашигийг л хуваагаад хүртий гээд байгаа юм. Нэгэнт бид хөрөнгөө оруулж байгаа тул ашигтай ажиллавал цэвэр ашигаа бид өөрсдөө хүртий гэж байгаа хэрэг. Ашиг гарахгүй бол бид алдагдалаа ч мөн адил өөрсдөө үүрий гэж байгаа асуудал.
Эдийн засагт мөнгө хэрэгтэй нь ч үнэн, зайлшгүй бөгөөд гарцаагүй шахаанд орж байгаа нь ч үнэн.
Ухаалаг төр гэж их ярьлаа,
энэ бол ухаалаг төрийн шүүрээд авах ёстой боломж яах аргагүй мөнүү гэвэл мөн.
Гэрээ байгуулагдлаа л бол Монголын эдийн засагт мөнгө урсаж орж ирнэ гэж байгаа нь арааны шүлс асгаруулам.
Энийг бид ойлгож байна аа, ойлгож байна. Гэвч ашигтай ажиллаад байвал яахав, жишээ нь 100 тэрбум долларийн борлуулалтаас 20 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байвал яахав. Бид тогтмол 5 хувийн нөөцийн татвар буюу 5 тэрбумаа л авах уу. Цалин мөнгө, бусад татвар хураамж, үйл ажиллагааны зардал гээд Монголд шингэж үлдэх үр өгөөж их гэдгийг ойлгож байна. Ойлгоход нарийн мэргэжилийн ур чадвар огт шаардахгүй.
Эдийн засагт мөнгө хэрэгтэй нь ч үнэн, зайлшгүй бөгөөд гарцаагүй шахаанд орж байгаа нь ч үнэн.
Гэхдээ Монгол улс яагаад заавал ингэж шахаанд орж асуудалыг шийдэх ёстой юм бэ. Улмаар Хятадын төрийн өмчийн компаний шахаанд орж, тэдний эдийн засгийн ашиг сонирхолыг хангаж өгөх ёстой юм бэ.
MCS Монгол компани гэдэгт итгэж байна, Энержи Ресурсийг ч мөн адил ихэнхи нь Монголын хөрөнгө оруулагчид, тэд Монголд ашигтай хувилбарыг сонгоно гэдэгт итгэж байна.
Бизнесмен хүн аливаад шуурхай ханддаг. Ер нь бол шуурхайлахын тулд мөнгөөр зоддог нь үнэн. Тэрэнд нь амташисан төрийн албан хаагчидын жишээг мянга, түмээр нь дурдаж болж байна.
Шинэ ерөнхий сайд болон мега төслийн сайдын характерийг ч гадарлана. Реформистууд. Эдийн засгийн хувьсгалчид.
Хэт их мега төсөл рүү хошуурч орвол олон арван хүний эрх ашиг хөндөгдөж, зарим хүний ярих дуртай гео эдийн засаг, гео политикийн асуудлууд нь хөндөгдөөд эхлэнэ.
Хэтэрхий их геодвол илүү үнэ цэнтэй зүйл болох тусгаар тогтонол, ардчилал гэх мэт зүйлүүдрүүгээ ч гар хүрэх аюултай болно.
Тусгаар тогтонол үгүй бол Таван Толгойгоор балдуушаа хийдийн, Ардчилал үгүй бол нэг муу нүүрсний уурхайгаар юу хийдийн.
Эцсийн эцэст энэ Таван Толгой гэдэг чинь нэг муу нүүрсний уурхайн тухай л яриад байгаа зүйл юм.
Одоо ингээд дээгүүрээ ч 2 хуваагдаад, доогуураач 2 хуваагдаад байгаа ийм үед үүнийг аль нэг талд шийдэх нь тогтвортой байдалд хор нөлөөтэй байж болох юм.
За яахав MCS ийхээр шийдлээ гэж үзий, дараа нь эсэргүүцэгчидтэй байлдах хэрэг гарнаа даа, ард түмний баялагийг хужа нарт зугээр өглөө гэсэн бүхэл бүтэн Монгол улсын хүн амын талаас илүү хувьтай байлдах хэрэг гарч болох юм шүү. Ингэнгүүт наадах чинь явахаа больно. Тэгээд нөгөө Хятадын төрийн өмчит компани чинь хөрөнгө оруулалтаа нэхээд арбитрт хандна. Ингээд бас дахиад бөөн өр төлбөр болох бусуу. Сайн хөршийн харилцаа будаа болох бусуу.
Зүгээр нэг Хан Ресурс шиг компани байсан бол яахав гэсэн. Бүхэл бүтэн Хятадын төрийн өмчит компани, Хятадын төр шүү дээ.
Хятадын төрийн өмчийг Монголын гэрээт хамгаалалтын хэдэн нөхдүүд хамгаалдаггүй шүү дээ. Хятадын цэрэг хамгаалдаг байх шүү.
Тэхээр одоо ийм өндөрөө авчихсан асуудлыг болих нь зөв. Дахиж тендэр зарлаад тэр Пибади гээд Америкийн компани ч юмуу эсвэл барууны томоохон уул уурхайн компанид ажиллуулах эрхийг өгчих нь зөв байх.
Гол нь энэ төсөл чинь нийгмийг 2 хуваах гээд байна шүү. Тогтворгүй байдал хэнд ч хэрэггүй. Хойшлуулаа гээд твиттэрийн хэдхэн жиргээчид л шаагилдах байх даа, тэр чухал биш, тэд бол зугээр л шаагилддаг хүмүүс.
24tsag.mn
URL: