МАХН-ын тvр штабынхан оюутнуудыг шинэ жилийн vдэшлэгт урьж молигодов уу

Баянбvрдийн тойргийн урд байрлах “Чикаго клуб”-ын гадна єчигдєр МОХ-ноос жагсаал зохион байгуулж байна гэсэн

мэдээлэл ирэв. Энэ тухай тодруулахаар МОХ-ны Ерєнхий нарийн бичгийн дарга Б.Бямбагэрэлтэй холбогдоход, “Манайхаас ямар нэгэн юм зохион байгуулаагvй. Мэдэхгvй” гэсэн хариу єгсєн юм. Ямар учраас оюутнууд жагсч байгааг тодруулахаар тус баарыг зорив. Биднийг очиход байдгаараа гоёж гоодон, гоёлын даашинз ємссєн охид бээрэх шахан тус баарны vvдэнд зогсч байв.

Мєн “Оюутнуудыг архиар хуурахаа боль”, “Оюутнууд тоглоом биш” , “Оюутнуудад архи биш, боловсрол хэрэгтэй” гэсэн уриа лоозон барьсан оюутнууд тус баарны vvдийг бvчин зогсоод хашгирч байлаа. Ямар учраас ийн цуглаж, жагссаныг оюутнуудаас тодруулахад, “Монгол Улсын Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Ц.Шинэбаярт молигодуулчихаад зогсч байгаагаа хэлсэн юм. Тэдний ярьж буйгаар “Гэгээн Монголын ирээдvй” ТББ-аас улсын сургуулиудын 300 оюутныг єнгєрсєн бямба гаригт цасны баяр нэрээр Сонгины амралтад аваачин єдєржин архидуулсан гэнэ. Мєн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар оюутнуудтай хамт оройн зоог барьсан аж. Ингэхдээ, “Та нар биднийг дэмжээрэй. Бид оюутнуудынхаа тєлєє ажиллах болно” хэмээжээ. Цасны баярын vеэр архи ууж хєлчvvрхсэн оюутнууд хоорондоо зодолдож, нэгнээ бэртээсэн тухай ч оюутнууд ярьж байна.
Цасны баярын vеэр ням гаригт /єчигдєр/ болох шинэ жилийн баярын цэнгvvний урилгыг vнэгvй тараасан аж. Vvнийг нь дээрх ТББ-ын ажилтан хэмээх Гандолгор, Шижирдулам гэх бvсгvй тараа-жээ. Мєн улсын сургуулиудын дотуур байраар ч урилгаа vнэгvй цацсан гэнэ. Харин урилга авсан оюутнууд єчигдєр шинэ жилийн vдэшлэгтээ оролцохоор ирэхэд, “Та нарыг оруулахгvй” хэмээн зохион байгуулагчид нь хєєжээ. Ийн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарт молигодуулсан оюутнууд сайн дураараа жагссан аж.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхны vдэшлэг болж байгаа газар руу нэвтрэх гэсэн боловч хамгаалагч гэх хар костюм єссєн бvдvvн залуус, “Ганцхан TV9 л орох эрхтэй. Бусад хэвлэл мэдээл-лийн байгууллагынхныг битгий оруул гэсэн” гээд гаднаа хадаастай тємєр хаалгыг тас хийтэл хаав. Тєд удалгvй дотроос нь хэд хэдэн оюутан гарч ирэв. Тэдний нэг ШУТИС-ийн оюутан Ц.Хvрэл-баатараас тодруулахад, “Ширээгээр нь дvvрэн шар айраг єрсєн байна. Намайг цасны баярт яваагvй. Бvртгэлд байхгvй гээд хєєчихлєє. Уг нь, урилгаа єгєхдєє заавал ирээрэй гээд л байсан юм. Одоо болохоор оруулахгvй байна. Дотроос гарч ирж бидэнтэй нэгдэх хvсэлтэй оюутнууд байна. Гэхдээ зохион байгуулагчид нь гаргахгvй байна. Харин гадаа байгаа оюутнуудыг тарахгvй бол хvч хэрэглэж тараана. Бидэнд тараах хэрэгсэл байгаа шvv гэж дарамталж байна” гэв. Чикаго бааранд хэргийн эзэд болох Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарыг байгаа эсэхийг мэдэж чадсангvй. Гэхдээ Ц.Шинэбаяр гишvvнийг “Сонота-5” маркийн 0009 УБЗ дугаартай машинтай ирсэн болохыг оюутнууд хэлж байсан юм.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих