Нийгмийн даатгалын тогтолцоог аварсан Японы туршлага
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
60 ЖИЛИЙН ӨМНӨХ ЯПОН
60 жилийн өмнө Японы нэг хүнд ногдох үндэсний нийт орлого ойролцоогоор 78 мянган иен байв. Энэ нь жилд олох орлого юм. Тухайн үед нэг ам.доллар 360 иен байсан бөгөөд дээрх мөнгөн дүнг ам.долларт шилжүүлбэл 216.6 болж байх жишээтэй. Харин одоогоор Монголд нэг хүнд ногдох үндэсний орлого нь 3830 ам.доллар болж буй.
Дэлхийн хөгжингүй орнуудын нэгд тооцогдох Япон улс 60 жилийн өмнө ямар ядуу буурай байсныг дээрх жишээгээр харж болно. Тухайн үед нийт хүн амын 43 хувийг 20-с доош насны залуус эзэлж байв. Гэтэл Монгол Улсад хүн амын 38 хувь нь энэ насны залуус гэхээр хүн амын бүтэц нь ерөнхийдөө адилхан байсан гэсэн үг.
ТЭТГЭВРИЙН САНГАА 1961 ОНООС ЭХЛҮҮЛЖЭЭ
Улмаар таван жилийн дараа буюу 1961 онд Япон улс хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуй, газар тариалан, ой, загасны аж ахуй эрхлэгчдийг оролцуулж бүх иргэдээ улсын тэтгэврийн даатгалд хамруулснаар улсын тэтгэврийн сан бүрдсэн юм. Тухайн үед зөвхөн төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид тэтгэврийн даатгалд хамрагддаг байсан билээ. Тиймээс бизнес эрхлэгч болон бусад хувийн хэвшлийнхэн “Японы ард түмэн ажлын байрны нөхцлөөс шалтгаалан өндөр насны тэтгэвэрт хамрагдах байдал нь ялгавартай болох ёсгүй.
Япон улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе рүүгээ орохын өмнө нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгосон. Харин эдийн засгийн өсөлттэйгээ зуузай холбон нийгмийн хамгааллын тогтолцоогоо ч хөгжүүлсэн юм.
Тиймээс улс хамгаалалдаа авах ёстой” гэсэн гомдол ихээр ирж, улс төрчид нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулахад хүрсэн юм. Ингээд 1961 онд Япон улс бүх иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулснаар нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 474 ам.доллар болов. Үүнийг өнгөрсөн таван жилтэй харьцуулахад 2.18 дахин өссөн дүн. Амьдрал хэцүү байгаа хэдий ч ирээдүйд нас өндөр болвол яаж амьдрах вэ гэж санаа зовохгүйн тулд ийнхүү тэтгэвэр олгох тогтолцоог бий болгосон юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХӨШҮҮРЭГ
Ийнхүү 1974 онд үндэсний нийт орлого 4000 ам.доллар давж ирсэн юм. Тэр ч бүү хэл 1966-1970 онд Япон улсын эдийн засгийн жилийн дундаж өсөлт жил бүр 10 хувь давж байв. Үүнд маш том түлхэц болсон зүйл нь нийгмийн хамгааллын тогтолцоо байлаа.
Нийгмийн хамгаалал гэхээр эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрдэг аж ахуйн нэгжид нэрмээс болно гэсэн ойлголт бий. Түүнчлэн олон ажилтантай байх тусмаа тухайн компанид дарамт учруулдаг гэдэг ч үнэндээ тийм биш.
Цаг хугацааны эрхээр хүн хөгширч тэтгэврийн насанд очно. Ирээдүйд хүндээр өвдөх, бэртэж гэмтэх асуудал гарч болно.Тэжээгчээ алдсан гэр бүл цаашид хэрхэн амьдрах вэ гэх мэт санаа зовоосон асуудлууд хэзээ нэгэн цагт гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Энэ мэт эрсдлийг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд шийдвэрлэх биш нэг нутагт амьдарч буй хүмүүс, нэг компанийн ажилтнууд харилцан бие биедээ тусалж дэмжсэнээр эрсдлийг бууруулах боломжтой. Ер нь хамтдаа нэгдэж, ирээдүйд гарах эрсдлийг бууруулахыг нийгмийн хамгаалал гэж ойлгох хэрэгтэй.
Япон улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе рүүгээ орохын өмнө нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгосон. Харин эдийн засгийн өсөлттэйгээ зуузай холбон нийгмийн хамгааллын тогтолцоогоо ч хөгжүүлсэн юм.
МӨНГӨНИЙ ЭРГЭЛТ САЙЖИРЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛӨӨ
Их хэмжээний хуримтлал үүсгэх шаардлагагүй гэж бодсон хүмүүс нийгмийн даатгал төлснөөр нас өндөр болсон хойно, гэр бүлд асуудал тулгарсан үед хэрэглэх мөнгөний найдвартай эх үүсвэртэй гэдгийг сайтар ойлгосон байна. Тиймээс даатгал төлсний дараа үлдсэн мөнгөө эргэлтэд оруулж байсан нь эдийн засгаа дэмжин үндэсний үйлдвэрлэл хөгжихөд томоохон түлхэц болжээ. Тухайлбал, автомашин, хөргөгч, угаалгын машин, зурагт зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэн байгаа юм.
Энэ нь эдийн засгийг дэмжих нийгмийн хамгааллын бас нэгэн чухал үүрэг билээ. Одоогоор Япон улсад 65-с дээш насныхан нийт хүн амын 25-с дээш хувийг эзэлдэг боловч 60 жилийн өмнө Монгол Улс шиг залуучууд ихтэй орон байсан юм. Эдгээр залуус нийгэмд гарч ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд хамрагдах болсноор тухайн үеийн даатгалын шимтгэлийн орлого ашигтай гарч байлаа.
ХУРИМТЛАЛЫГ ӨСГӨХ БОЛОМЖ
Бартаагүй замаар үргэлж давхихгүй гэдгийг олон хүн хэлдэг. Тухайн үед манай улс залуучууд ихтэй учраас өндөр насны тэтгэмжид зарцуулах мөнгө бага байсан нь орлого бүрдүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын тусгай санд их хэмжээний мөнгө хуримтлагдаж эхэлсэн юм. Ирээдүйд ард түмнийхээ тэтгэвэрт зориулах мөнгө аажим аажмаар өсч байсан гэсэн үг.
Мөнгөн хуримтлалыг зүгээр хадгалаад байх нь “хайран” шүү дээ. Японы засгийн газар нийгмийн хамгааллаар дамжуулж иргэдээс цуглуулсан шимтгэлийн мөнгөөр үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан юм. Том, том аж үйлдвэрийн бүс, зам тээвэр болон цахилгаан эрчим хүчний сүлжээ, жижиг, дунд үйлдвэр, оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй салбаруудад хөрөнгө оруулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурь тавигдсан билээ.
Одоо Монгол Улсын хүн амын бүтцийг харвал нийт хүн амын ойролцоогоор 38 хувийг 20 хүртэлх насны залуус эзэлж байна. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн өмнөх үеийн Япон оронтой адилхан биш гэж үү.
Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору
Зууны мэдээ
URL: