1.5 их наяд төгрөгийн чанаргүй зээл гаргасан Н.Мөнхбат дээлээ нөмрөх үү?

286ee02b0386ab3886b93185fd9274acХөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг хуулийн байгууллага сэжигтнээр татан шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэхүү мэдээллийг  зарим хуулийн байгууллагын эх сурвалж  баталж байгаа юм. Түүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл бүр 2014 оноос эхтэй ч хуулийн байгууллагаас дорвитой алхам хийлгүй өдийг хүрсэн. Харин шинээр байгуулагдсан Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн  дэд сайд Б.Энхбаяраар ахлуулан  байгуулснаар энэ ажил эрчимжиж буй бололтой. Н.Мөнхбатыг сэжигтнээр тооцон шалгах   болсон нь  Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтаас   гадна Хөгжлийн банкаар дамжуулан бага хүүтэй 1.5 их наяд төгрөгийн чанаргүй зээл гаргасан асуудал гэнэ.  Тодруулбал   өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө болон дараа бага хүүтэй зээлийг их хэмжээгээр  гаргасан  гэж сэжиглэж буй бололтой.

Өнгөрөгч 2015 оны зургадугаар сард Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Чингис, Самурай бондын хөрөнгөөс 277 тэрбум төгрөгийг Засгийн газарт  олгосон  гэх асуудал шуугиан тарьж байв. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банкинд шалгалт оруулах Ажлын хэсэг байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.

Б.Сондор

zuvsongolt.mn


URL:

Нэр: enhee Огноо: 16 September 2016

энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа

Нэр: Anonymous Огноо: 17 September 2016

Fortunag hamta

Сэтгэгдэл бичих