Биеэрээ үлгэрлээд бас сануулна

14383514_1179813682081635_1951916840_n445524838201609150804Монголын рок попын дуучдаас  өөрийн гэсэн “ертөнцтэй” нэгэн бол дуучин К.Номинжин. Олон талын авьяастайн дээр овсгоотой, ажилсаг, тууштай гээд л түүнийг мэдэх нөхөд нь үнэлдэг юм билээ. Дуулахын сацуу нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой болдог тэрээр Монголын олны танил цагаан хоолтнуудын эхэнд бичигдэнэ. Тэрээр цагаан хоолтон болоод 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа.

Тиймдээ ч  амьтны амь тасалж бүтсэн арьс, тос бүхий түүхий эд оролцсон эдлэл хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж, оронд нь сайн чанарын хиймэл үс, арьс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Учир нь Аръяабал бурхны номын цогцсоор бясалгадаг тэрээр авшиг хүртсэн төдийгүй таван сахил тавьж бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг 30 минут бясалгах ам тангарагтай юм гэнэ лээ.

Бас тэрээр архийг огт амсаж үзээгүй ажээ. Энэ тухайгаа “сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэдэг. Тэгэхээр дийлддэггүй тэр адыг ерөөсөө амсахгүй байж болдогийг энэ биеэрээ үлгэрлэн харуулахын хажуугаар үе үехэн үеийн залуустаа сануулдаг байна.

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих