Ц.Сандуй ажлаа хийж чадаж байна уу

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж “НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаасаа ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас гадна тэргүүлэгчдийг томилохгүй  удаж байна. Мөн Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байгаа учраас НИТХ-ын дарга Ц.Сандуйд мэдэгдэл хүргүүлнэ” гэж мэдэгдсэн. Түүнийг мэдээлэл хийсний дараахан НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мөн мэдээлэл хийж Ц.Баатархүүгийн мэдээллийг үгүйсгэсэн юм. Ингээд 24VS24 булан тэдний мэдээллийг онцолж байна. Ер нь НИТХ ажлаа явуулж чадаж байна уу.

4q4quqni4310590nmr5qtkqsnl

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү

 

2016 оны зургадугаар сарын 29-ны ээлжит сонгуулиар бүрдсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дэгийн дагуу 4.1-д зааснаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Харамсалтай нь долоо, наймдугаар сард дэгийн дагуу хуралдсангүй. Хэрэв ээлжит хуралдааныг хойшлуулахаар бол НИТХ-ын Тэргүүлэгчдээр заавал тогтоол гарган товлох ёстой. НИТХ ардчиллын зарчмаас ухарч байна. НИТХ хоёр удаа ямар ч шалтгаангүйгээр хурал тасаллаа. 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж ирсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, автозамын шинэчлэлт, тусгай замын автобусын төсөл, дэд төвүүдийг хөгжүүлэх асуудал,Улаанбаатар хотын тохижилт гэх зэрэг олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Энэ утгаараа НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлж байна. НИТХ-ыг энэ есдүгээр сард хуралдуулаач, хэлэлцэх асуудал их байна, Иргэдийн хурлын бүтэц зохион байгуулалтыг бүрэн хэлэлцэж дуусах ёстой.  Тэргүүлэгчдийг томилохгүй  удаж байна. Удахгүй төсвийн тодотгол хийнэ. НИТХ өнөөдөр байнгын хороо буюу ажлын хороогоо ч байгуулаагүй байна. Тогтмол явуулах ёстой хурлаа хоёр удаа тасаллаа.

 

Өнгөрсөн 2012-2016 онд НИТХ нийтдээ 42 удаа хуралдаж 150 гаруй тогтоол шийдвэр гаргасан. Өнөөдөр НИТХ байгуулагдсан цагаас хойш ганцхан удаа хуралдаадНийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга нарыг томилохоос өөр асуудал хэлэлцээгүй. Хоёрдугаарт нийслэлийн бүх шийдвэрийг шилэн тунгалаг болгож чадсан. Энэ хэрээр хотын иргэдтэй хамтарч аливаа асуудлыг шийдвэрлэдэг соёл нэвтрүүлсэн. Бид энэ бүх тогтолцооноос ухарч, өөрөөр хэлбэл2012 оноос өмнөх хаалттай засаглал руу шилжих магадлалтай байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр

 

НИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр хуралдажНИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Түүнээс хойш Тэргүүлэгчдийн хуралдаан таван удаа хуралдаж, 19 асуудлыг хэлэлцэж 17 тогтоол гаргасан. Ардчилсан намын бүлгийн хувьд тэргүүлэгчдийн хуралд гурван төлөөлөлтэй байх хүсэлтийг гаргасан. Үүнийг нь НИТХ дахь Ардын намын бүлгийн даргад хүргүүлсэн. НИТХ-ын нэгдсэн хуралдаан журмын дагуу сар болгоны  сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралдахаар тогтсон байдаг. Хурал товлосон хугацаанд хуралдаж хоёрдугаар хуралдаанаар хурлын дотоод зохион байгуулалт буюу хурлын хороодыг байгуулсан. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн.

 

НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг.  Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг.

 

Ажлын алба 40 хүнтэйгээс 35-ыг нь үндэслэлгүй халсан гэж АН-ын бүлэг хэлсэн. 2012-2016 онд ажлын алба 40 орон тоотой байсан. Үүнээс 23 нь улс төрийн албан хаагчид байсан. 17 нь төрийн захиргааны үндсэн албан хаагчид гэсэн үг.2016 онд Шударга ёс эвсэл суудал аваагүй учраас гурван хүн бүхий бүлэг нь татан буугдсан. АН-ын бүлгийн 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх албан бичгийг бүлгийн дарга ирүүлсэн. Намайг ажлаа авахад (7 дугаар сарын 29) 15 хүн байсан. Үүнээс жирэмсний амралтаа авсан нэг хүн эргэж ажилдаа орсон. 2012 онд ажиллаж байсан 2 албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь шүүхээр тогтоогдсон учраас буцаж ажилдаа томилогдсон. Хоёр хүн жирэмсний амралт авсан. 1 хүн ажлын байрны шаардлага хангаагүй учраас чөлөөлөгдсөн. Ингээд одоо 5 албан хаагч ажлаа хийж байна.

 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих