Төрийн банкийг хоосруулсан Б.Баттүвшин, Б.Онон нарыг шалга!
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний найдваргүй зээл олгосон, авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт АТГ сэжигтнээр татан саатуулан шалгаж байгаа билээ.
Эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйл ангид заасны дагуу буруутгагдаж, банкны хууль тогтоомжийг зөрчин найдваргүй зээл гаргасан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа Т.Дорждэрэм нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын нэр бүхий хүмүүст 100 орчим тэрбум төгрөгийн найдваргүй зээл гаргаж өгсөн нь шалгагдах үндэслэл болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл бидэнд олдсон шинэ мэдээллээр 100 тэрбум төгрөг биш 170 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм байна.
Ерөнхийдөө Ардчилсан намын эрх мэдэлтнүүдийн зүгээс сонгуулийн үр дүнд ялагдахаа мэдмэгцээ зургаадугаар сарын дунд үеэс эхлэн Төрийн банкнаас тэрбум, тэрбумаар яригдах хэмжээний төгрөгийг зээл хэлбэрээр гаргуулж авцгаасан аж. Улмаар сонгуульд ялагдсаныхаа дараа зээл авах үйл явцаа эрчимжүүлжээ.
Төрийн банкны зүгээс зээлийг олгохдоо, ямар ч барьцаа хөрөнгөггүйгээр олгож байсан нь анхаарал татах үндэслэл болж байгаа юм. Товчхондоо дээр дурдагдсан 170 орчим тэрбум төгрөгийг гаргахдаа Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм ганцаараа ажиллаагүй бөгөөд Төрийн банкийг богино хугацаанд цөлмөн хоосруулах энэхүү хуйвалдаанд Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин, Тэргүүн орлогч захирал Б.Онон нарын оролцоо, дэмжлэг байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Мөн тус банкны газрын дарга нар, дэд захирлууд ч оролцсон бөгөөд үйл явцыг гаднаас нь харвал Төрийн банкны одоо байгаа удирдлагын систем тэр аяараа “170 тэрбумын хэрэгт” хутгалдсан болох нь ойлгогдож байгаа юм.
Учир нь дээр дурдагдаж байгаа шиг их хэмжээний зээлийг тэр тусмаа ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр гаргахад Орлогч захирал Т.Дорждэрэмийн эрх мэдэл дутагдана гэдгийг банкны эдийн засагчид хэлж байна.
Энэ утгаараа ганцхан Т.Дорждэрэмийг бус түүнд зээл олгох зөвшөөрөл олгосон цаад эзэд болох Б.Баттүвшин, Б.Онон нарыг ч бас гадаад улс руу оргон зайлахаас нь өмнө нэн даруй саатуулан, шалгах нь зүйтэй гэдгийг Төрийн банкны ажилтнууд ярьж байна.
Бид дараагийн удаад Төрийн банкны удирдлагууд Ардчилсан намын хэн, хэн гэдэг эрх мэдэлтнүүдэд тус бүрт нь хэдэн тэрбум төгрөгийн найдваргүй зээл олгосон баримтыг хүргэх болно.
О.Хэрлэн
zuvsongolt.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа