Секс бичлэгийг нь интернэтэд тавьсны улмаас амиа хорложээ
РОМ. /ВВС/. Сексдэж буй дүрс бичлэг нь интернэтээр цацагдсаны дараа уг бичлэгийг интернэтээс устгуулахаар хэдэн сарын турш тэмцсэн нэгэн залуу бүсгүй амиа хорлосонтой холбогдуулан Италид дөрвөн эрэгтэйг баривчлан байцааж байна.
31 нэгэн настай Тициана хуучин найз залуу руугаа уг дүрс бичлэгийг илгээсэн аж. Харин түүний найз залуу нь гурван найзтайгаа нийлэн бичлэгийг интернэтэд тавьжээ.
Уг дүрс бичлэгийг нэг сая гаруй хүн үзсэнээр бүсгүй олны доог тохуу болж, хүмүүс түүнийг янз бүрээр доромжилж байв.
Үүнд гутарсан Тициана энэ долоо хоногийн мягмар гарагт Неаполь хотоос холгүй орших Муньяно тосгон дахь авга эгчийнхээ гэрт амиа хорлосон байна.
Уг дүрс бичлэгийг интернэт хэрэглэгчид Facebook, WhatsApp болон бусад нийгмийн сүлжээгээр нэг жил гаруйн хугацаанд үзжээ.
Бусдын нэр төрд халдсан, гутаан доромжилсон хэргээр дээрх дөрвөн залууг мөрдөн шалгаж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: