Эмэгтэй гишүүд ард түмнээ тавлав
Энэ төрд суух эмэгтэй гишүүд хэмээн өөрсөддөө тусдаа фракц үүсгэх шахуу л яваа хүмүүс бий. Эмэгтэй гишүүдийг яах гэж төрд сонгодог тухай ихээхэн л ярьж хэлж байсан.
Хатан ухаан төрд дутлаа хэмээн зарлаж байсан эмэгтэйчүүд төрийн үйлийг зөөллөж, хүнд бэрхийг даван туулах арга ухааныг заадаг, чиглүүлдэг байлтай. Мэдээж эмэгтэй хүн, эх хүн болохоор эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн олон олон үйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй л явдаг байх. Гэтэл тэд маш жаргалтайгаар гишүүн болсондоо баясан байгаа болтой.
Мэдээж тэдэнд өнөөдөр юу идэх, гудамжинд сууж гуйлга гуйж мөнгө олж байгаа хүүхэд нь айдасгүй болов уу гэж санаа зовох, цагдаагийн нүд хариулж гудамжинд наймаа хийх, ар гэртээ түлэх нүүрсгүй хүүхдээ дааруулах, өнчин нэгнийгээ халамжлах мөнгөгүй болоогүй болохоор тэр биз. Тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, сайхан орон байртай, албан тушаалтай, элбэг хангалуун амьдралтай болохоор ертөнцийн юм бүхэн “өнгөлөг харагддаг байх.
Гэхдээ өгсөн амлалтаа мартаж болохгүй баймаар. Өнөөдөр гудамжнаас хоолоо олж идэж байгаа мянга мянган хүүхдийн эрх ашиг, халамж хайрын томоохон сэдэв хөглөрч байхад харин эрхэм хатагтай нар Аз жаргалын өдөртэй болох тухай ярин сууна. Аз жаргал гэгчийг гудамжинд ажил хийж байгаа хүүхдээс асуу, тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа хөгшчүүдээс асуу, ажил олдохгүй өлсөж байгаа эхчүүдээс асуу, амьдрал нь дордож байгаа өртэй монголчуудаас нэг асуугаасай. Энэ бүх стресс нийгмийн бухимдлын үед тавлаж байгаа мэт аз жаргалын өдөр болгон тэмдэглэх юм байхаа. Монгол улсад хүүхдийн төлөө байгууллага, хүүхдийн төлөө сан, хүүхэд бүхэн багтах цэцэрлэг, өнчин ядуусыг асрах байгууламж, түлэнхийн эмнэлэг, төрөх эмнэлэг гээд эмэгтэй хүнийхээ хувьд анхаарлаа хандуулах маш олон эмзэг сэдэв гудамжинд байхад юун Аз Жаргалын албан ёсны өдөр.
Манай улсад баяр наадам, тэмдэглэлт өдөр огтхон ч дутаагүй. Өнөөдрийн нийгэмд гудамжинд хүүхэд өлсдөггүй, хүнд хүчир ажил хийдэггүй, өвдсөн хүүхэд уйлахгүй эмчлүүлэх эмнэлэгтэй, асархад хөгшчүүд тавтай, цалин тэтгэвэр хангалттай, эхчүүд ажилтай орлоготой, улсад ганц байх асрахад халамжтай болсон үед л та бүхний яриад байгаа тэр Аз жаргалын өдрийг дахин нэг бодож үзэх байх. Нийгэм маш их стресстэй бухимдалтай иргэд хоногийнхоо хоолыг үлгэн салган дөнгөж байгаа энэ үед төрөөс гарч байгаа шийдвэрүүд гэх дөмөгхөн зүйл алга байхад зовлон ойлгоно гэж дэмжсэн эмэгтэй гишүүд харин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tebwg maluud bayr ni ihdeed bn