Ц.Цогзолмаа ёндооров
Цэдэнбалын Цогзолмаа үнэхээр ёндоорч явна.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх нь тойроггүй болчихоод төрсөн нутагтаа гологдчихоод зүдэрч явсныг бодоход одоо УИХ-ын гишүүн нэртэй мишээл тодруулчихсан шигээ явна шүү дээ. Бас зүгээр ч үгүй гишүүн болсныхоо үр дүнг амсч нөхрөө Төрийн нарийн бичгийн дарга болгохоор хөөцөлдөж байна. Уг нь хүний эрх, шударга ёс ярих дуртай бүсгүй л дээ. Гэвч яг албан тушаалд очвол хүнээ байдаг гэдэг л үнэн бололтой. Юун нөгөө төрийн албыг төрлийн болгохгүй энэ тэр вэ. Эхнэр гишүүн болмогц нөхөр төрийн нарийн бичгийн дарга. Төрийн нарийныг дагаад хамаатнууд томилогдож өгнө биз дээ. Ингээд л амьдрал ахуй үнэхээр сайхан болоод явчихна. За энэ ч бичигдээгүй хууль. Хэн ч шударга нэгэн байж чадахгүй гэдгийн тод жишээ. Гэхдээ л Ц.Цогзолмаа арай л өөр байх болов уу гэж хардаг байлаа. Гэтэл гишүүн болмогцоо л өчигдөрхөн сайн уу гээд мэндэлж явсан найз аа мартчихсан “хэн билээ” гэх нь холгүй болчихож. Ёндоорчээ, ёндоорч…
URL: