Талбайн нэрийг өөрчилж ”тоглохоор” төв цэвэрлэх байгууламжаа шинэчлээч

Гурван жил Чингисийн гэх нэрийг зүүсэн Улаанбаатарын төв талбай өчигдөр албан ёсоор нэрээ өөрчилж, хуучин нэрээ авав. Нэг үгээр хэлбэл МАН засгийн эрхэнд гарч хүслээ гүйцэлдүүлэн төв талбайн нэрийг өөрчилж чадлаа.

3e3vhsk9qfsjabj9q2br56psqr

Уг нь талбайн нэр Чингисийнх байна уу, Сүхбаатарынх байна уу гэдэг тийм ч чухал биш. Үүнийг ард түмэн эхнээсээ хэлж, шүүмжилж ирсэн. Засаг төрд энэ мэт аливаа газар, байгууллагын нэрийг өөрчилж тоглохоос өөр хийх ажил байдаггүй юм уу гэх шүүмжлэл ч байнга гардаг. Энэ нь яах аргагүй үнэний ортой.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах эрх барих нам эвслүүд ард түмэн, улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн амлалт өгч, мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгогддог. Гэвч засгийн эрхэнд гарангуутаа ард түмэнд өгсөн амлалтаа мартаж, намын эрх ашгийг гүйцэлдүүлдэг нь нууц биш.

Үүний нэгэн жишээ төв талбайн нэрийг өөрчилж, хуучин нэрийг нь сэргээсэн явдал байв. Мөн яам, агентлагын нэрийг өөрсдийн хүссэнээрээ өөрчилж байна. Уг нь энэ мэтээр нэр солихоос чухал ажлууд олон бий. Үүний оронд тулгамдсан томоохон бүтээн байгуулалт, бодлогын ажлуудаа тэс дараатайгаар хийж эхэлбэл ард түмэн алга ташин баяр хүргэхсэн.

Тухайлбал төв цэвэрлэх байгууламж аюулын харанга дэлдээд тав зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өмхийгөө сэнгэнүүлсэн ч өрхөө татахчихгүйхан аваарын байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Гэтэл аль ч засгийн үед эрхэм гишүүд, албаны хүмүүс төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, сүрийг үзүүлдэг ч асуудлыг шийдэж дөнгөөгүй. Энэ удаа ч бас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар очсон байна. Гэвч Ц.Гарамжав, Б.Батзориг нар зорилгоо биелүүлж чадалгүй замын голоос буцаж ухарсан сурагтай. Зөөлөн сэнтийд заларч, Зайсангийн цэвэр агаар амьсгалдаг эрхмүүдэд цэвэрлэх байгуламжийн өмхий үнэрийг авах үнэхээр бэрх байсан биз. Гэтэл тэр л өмхийгөөр нийслэлчүүд тэр чигээр амьсгалж, хордсоор олон жилийн нүүрийг үзлээ. Тэр ч байтугай өнгөрсөн жил тус байгууламж тартагтаа тулж 24 цаг сул зогсолт хийн улмаар нийслэлчүүдийн бохир усыг Туул голруу зутгасан гашуун түүхийг хүртэл амсаад амжсан билээ.

Төр засгийн эрхийг барьж буй эрхмүүд талбайн нэрийг өөрчилж “тоглохоор” ядаж эхний ээлжинд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эрчимтэй хийгээсэй гэдгийг энд дахин өгүүлье.

24tsag.mn


URL:

Нэр: enhee Огноо: 16 September 2016

энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа

Сэтгэгдэл бичих