ДӨРВӨН АЙМАГТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Он гарсаар долоон аймаг, 51 суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 5 сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Одоогоор Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн 8 суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа юм. Албаны хүний ярьснаар өвчний тархалт зогссон гэж ойлгож болох ажээ. Цэцэг өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн мал эмнэлэгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоонд гаргаад байгаа юм.
Хонины цэцэг өвчнөөс гадна Говьсүмбэр, Төв аймагт шүлхий өвчин гарсан талаар албаны хүн мэдээллээ.
URL: