АН-ЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД “ФРАКЦГҮЙ НАМ”-ТАЙ БОЛОХЫГ ХҮСЛЭЭ

5Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Үүсгэн байгуулагчдын төлөөлөл Анхдугаар зөвлөгөөнөө хийж, АН-ын ҮЗХ, Хяналтын ерөнхий хороо болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад “Ил захидал” илгээжээ.

Тэд ил захидалдаа “Нэгдүгээрт,  2016 оны 12 дугаар сарын 06-нд хуралдах Намын Их хурлыг “Намын Онц Их хурал” болгон зарлах, Намын Онц Их хуралболон намын дүрмийг шинэчлэх, бэлтгэх ажлын хэсэгт тус бүр энэхүү зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдөөс 3-5 хүн оруулах,

Хоёрдугаарт, Намын Онц Их хурлаар батлагдах шинэчилсэн намын дүрэмд ҮЗХ, аймаг, нийслэл, дүүргийн намын хороодын гишүүдийн 30 хувийн квотод Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөлөл байхаар тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, ҮЗХ-ны тогтоолоор баталгаажуулах,

Гуравдугаарт, Намын Онц Их хурлын төлөөлөгчдын 30 хувийн квот нь 2 их хурлын хооронд намын болон төр засгийн өндөр албан тушаалд үүрэг хариуцлага хүлээгээгүй Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөллөөс сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлж, намын Үндсэн дүрэмд мөн оруулах.

Дөрөвдүгээрт,  Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын холбоог Үндсэн дүрмийн байгууллага болгох. Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын холбоог дүрмийн байгууллага болгосноор намын залгамж чанар хангагдаж, НАМЫН ҮНЭТ КАПИТАЛ болсон Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын улс төр, нийгмийн ажлын туршлагыг судлах, суралцах, эзэмшүүлэх бүрэн боломж уламжлагдан үлдэх болно” гэжээ

Мөн Их хурал, ҮЗХ, аймаг, нийслэл, дүүргийн намын хороодод ямар нэгэн гаж амбицгүй, албан тушаал, улс төрийн сонирхолоос ангид, төр захиргааны болон намын удирдах байгууллагад ажиллаагүй Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын 30 хувийн квотыг оруулснаар намаас гаргах шийдвэрийг бодит үндэслэл дээр тулгуурлах аль нэгэн фракцын давамгайллыг хязгаарлах, зөв бодлого шийдвэрийг дэмжих, ажил хэрэг болгох улмаар бодлогын, “ФРАКЦГҮЙ НАМ” болоход шийдвэрлэх үүрэгтэйг сануулсан байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих