НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХОЁР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ

4НИТХ-ын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь  төв талбайг Д. Сүхбаатарын  гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай, дараагийнх нь ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.

Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ” НИТХ- ын  Тэргүүлэгчдийн  тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг.  Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн  Их жанжины удам болох иргэн З.Хайдар  2015 онд Захираагын хэргийн  анхан шатны шүүхэд   нэхэмжлэл гаргажээ.   Нэхэмжлэлийн дагуу  3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд  шийдвэрээ гаргасан байна.  Шүүхийн шийдвэрээр   НИТХ-ын тогтоолыг хууль бус гэж үзэн,  Их  жанжин  Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн  юм.   Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөнөө баталсан болно.  Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг  танилцуулж байна “ гэлээ.  Хуралдаанд оролцсон  НИТХ-ийн олонхийн саналаар тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  ээлжит   хуралдааны товыг хэлэлцээд  ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын  22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих