Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан ирэх долоо хоногт болно

14341585_1747082812226465_823620463_n-600x297Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  хоёр асуудал хэлэлцлээ.  Эхнийхэн  төв талбайг Д. Сүхбаатарын  гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай,  дараагийнхан  НИТХ- ын  ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.

Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ” НИТХ- ын  Тэргүүлэгчдийн  2013 оны  79 дүгээр тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг.

Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн  Их жанжины удам болох иргэн З. Хайдар  2015 онд Захираагын хэргийн  анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргажээ.  Нэхэмжлэлийн дагуу  3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд  шийдвэрээ гаргасан байна.  Шүүхийн шийдвэрээр  НИТХ ын  79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн,  Их  жанжин  Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн  юм.  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөнөө баталсан болно.  Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг  танилцуулж байна “ гэлээ.  Хуралдаанд оролцсон  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар  2013 оны  79 дүгээр тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  ээлжит  хуралдааны товыг хэлэлцээд  ирэх долоо хоногт буюу  9 дүгээр сарын  22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих