Тэмбүү өвчин нялхаст аюул заналхийлж байна
Хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд өвчлөлд өртөх нь элбэг байгаа талаар эрүүл мэндийн салбарынхан ярьж байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзах үеэрээ 0-5 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, БЗХӨ-өөр 13-аас дээш насны хүүхдүүд өртөж байгаа болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаад судалгаа хийхэд хамтарч ажиллахыг хүслээ. Он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчтэй дөрвөн хүүхэд нас барсан бол одоо тэмбүү өвчтэй 20 гаруй хүүхэд бойжиж байна гэсэн судалгаа байна.
Ийнхүү эрүүл саруул төрж бойжих ёстой нялхаст Тэмбүү өвчин заналхийлж эхэллээ. Хамгийн гол нь бэлгийн замбараагүй харьцаанаас үүдэн уг өвчнийг авсан эцэг эхчүүд нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлээд байна гэсэн шүүмжлэл байгаа юм.
Харин статистикийн судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар халдварт өвчний тархалт дунд Тэмбүү өвчин тэргүүлж байгааг онцолсон. Дийлэнх хувь нь өсвөр насныхан буюу арван жилийн сурагчид уг өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн билээ.
URL: