Агаарын бохирдлын өртөг

192431-12092016-1473661590-376786919-zgmАгаарын бохирдлын улмаас цаг бусаар нас барагсдын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа. Энэ нь дэлхийн эдийн засагт жилдээ 5.1 их наяд ам.доллар буюу бараг Их Британийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний хохирол учруулж байгаа юм.

Үүний талаас илүү хувь нь Хятад болон Азийн хөгжиж буй орнуудад ногдож байгааг сүүлийн судалгаанд дурджээ. Баасан гарагт Дэлхийн банкнаас нийтлүүлсэн тайланд доторх болон гаднах агаарын бохирдлын өртгийг анх удаа тооцон гаргасан юм. Аж үйлдвэржилт нь хурдацтай нэмэгдэж буй хөгжиж буй орнуудын бохирдол сүүлийн 20 гаруй жилд хэрхэн өссөнийг энд тусгажээ.

Урхаг агаарын бохирдолтой тэмцэхийг эрмэлзэж буй эдгээр орнуудын өмнө тулгардаг бэрхшээлийг мөн дурдсан байна. 2013 он буюу мэдээлэл гарсан сүүлийн жилийн байдлаар үзэхэд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр дэлхийд 5.5 сая хүн цаг бусаар амиа алджээ. Үүний 90 гаруй хувь нь хөгжиж байгаа орнуудад хамаатай агаад ялангуяа бага насны хүүхэд хамгийн их өртдөг аж. Бохирдсон агаараар амьсгалах нь уушгины хавдар, бронхит, зүрхний шигдээс болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Эдгээр өвчнөөр өвчлөх буюу нас барах нь эдийн засагт ихээхэн хохиролтойг Дэлхийн банк болон Сиэтл дэх Эрүүл мэндийн хэмжилт ба үнэлгээний хүрээлэнгийн хамтарсан судалгааны тайланд дурдсан байна. 1990 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас нийгмийн халамжийн хувьд 2.6 их наяд ам.долларын /худалдан авах чадварын тэнцүүлэгчид тохируулсан 2011 оны ханшаар/ алдагдал хүлээж байжээ. Тэр үеэс хойш Хятадын өсөлт Зүүн Азийн агаарын бохирдол асар их нөлөө үзүүлсэн. Энэ нь бүс нутгийн зардлыг дөрөв дахин өсгөж, 2013 онд 2.3 их наяд ам.долларт хүргэжээ.

Нийгмийн халамжаас хасагдсан энэ алдагдал эдийн засагт нөлөөлсөн нь мэдээж. Зүүн болон Өмнөд Азийн аль алинд агаарын бохирдлоос үүдсэн цаг бус үхлийн хэмжээ 2013 оны байдлаар бүс нутгийн нийт үйлдвэрлэлийн хэмжээнд долоон хувийг эзэлсэн байна. Тайланг гаргахад Дэлхийн банкны багийг тэргүүлэн ажилласан Урваши Нараин “Орон гэрийн агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн хэмжээнд жаахан ахиц гарсан боловч гаднах агаарын бохирдлын асуудал нэмэгдсээр байна” гэжээ.

Тэрбээр “Хятад улс агаарын бохирдолтой дайн зарласан. Энэтхэг улс бас хүчин чармайлт гаргаж байгаа. Гэвч үүний зэрэгцээ сэтгэл түгшээсээр буй хотуудын дунд Лондон, Парис хоёр орж буй. Энэ нь агаарын бохирдол маш өргөн хүрээтэй асуудал болохыг харуулна” хэмээн өгүүлэв. Доогуур болон дунд орлоготой орнуудад бохирдлоос үүдсэн нийгмийн халамж нийт алдагдлын 59 хувийг эзэлж байгаа аж. Зүүн болон Өмнөд Ази 2013 оны 5.1 их наяд алдагдлын талаас илүүг хүлээсэн гэж дээрх тайланд дурджээ.

Шон Доннан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих