Месси Криштиануг ардаа орхив

4966fa96659dd062great
“Барселона” багийн довтлогч Лионель Месси Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтдоо “Селтик”-ийн (7:0) хаалганд гурван бөмбөг оруулжээ.

Шотландын багийн хаалгыг мялаасан гурван гоол нь аргентин залуугийн Аваргуудын лигийн тоглолтуудад хийсэн зургаа дахь хэт-трик аж. Тэрбээр энэ амжилтаараа “Реал”-ын довтлогч Криштиану Роналдугийн өмнө гишгэж, нэгдүгээр байрт цор ганцаараа бичигдэх болжээ.

Месси 2010 онд “Арсенал”, 2011 онд “Виктория Пльзень”, 2012 онд “Байер”, 2013 онд “Аякс”, 2014 онд Киприйн “Апоэль” багийн хаалганд хэт-трик хийж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих