2099 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ?

c9f831d8ac1b9912fb54ce4ec36d5202АНУ-ын футурологич Raymond Kurzweil 1990-ээд оноос хойш технологийн ирээдүйг зөгнөсөн олон таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

Тэдгээрээс 86% нь биеллээ олсон гэж үздэг. Ингээд түүний хүн төрөлхтний 2099 он хүртэлх ирээдүйг зөгнөсөн сонирхолтой зөгнөлүүдээс хүргэе.

1. 2019 он

Хараагүй хүмүүс ярьдаг нүдний шилний тусламжтайгаар ертөнцийг төсөөлдөг болно. Харин сонсголын бэрхшээлтэй хүмүүс яриаг текст эсвэл дүрс болгон хувиргадаг тусгай нүдний шилтэй болох ажээ. Мөн түүнчлэн тогонд залгагдахдаа утас ашигладаг технологийн хэрэгсэл үеэ өнгөрөөнө.

2. 2020 он

Компьютерийн технологи хүний тархитай ижил тооцоолон бодох чадвартай болно.

3. 2021 он

Утасгүй интернет дэлхийн 85% – ийг хамардаг болно.

4. 2022 он

Европ болон АНУ хүн болон роботын хоорондох харилцааг хуулиар зөвшөөрдөг болно. Ингэхдээ роботын эрх үүргийг тогтоож мөн хориотой зүйлсийг ч гэсэн хуульчилна.

5. 2024 он

 
Ухаалаг компьютертэй машин худалдаанд гарна. Тэр цагт ухаалаг туслагчгүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тэгвэл 2033 онд өөрөө явагч машинаар замын хөдөлгөөнд оролцдог болно.

6. 2025 он

Нанотехнологийн хөгжлийн эрин эхэлнэ. Зарим цэргийн нисдэг тэрэг болон машиныг 100% компьютерээр удирддаг болно.

7. 2027 он

Хүн болгон хувийн роботтой болно. Робот нь хөргөгч эсвэл кофе чанагч шиг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна.

8. 2028 он

Нарны эрчим хүч өртөг багатай бас түгээмэл хэрэглээ болно. Ингэснээрээ хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээг нарны эрчим хүчээр бүрэн хангана.

9. 2029 он

$1000 ам.долларын үнэтэй компьютер хүний тархинаас 1000 дахин хүчтэй болно. Хэрвээ хүсвэл байнгын эсвэл түр хэрэглээний имплантыг чих болон нүдэндээ хийлгэнэ. Энэ имплант нь интернетэд холбогдсон ямар ч апп болон компьютертэй холбогдохын зэрэгцээ харсан бас сонссон зүйлийн бичлэгийг хийдэг байх ажээ.

10. 2030 он

Нанотехнологийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр үнэ нь хямдарна. Тэр хэрээрээ эрэлт ч ихэснэ.

11. 2031 он

3D принтерээр хэвлэсэн эрхтнийг бүх шатны эмнэлэгт шилжүүлэн суулгадаг болно.

12. 2032 он

Наноботын тусламжтайгаар өвчтэй эсийг эмчилнэ. Мөн тархины нарийвчилсан шинжилгээг хийдэг болно. 2042 он гэхэд нанобот биеийн дархлааг сайжруулдаг бас ямар ч өвчнийг анагаана.

13. 2035 он

Хүн төрөлхтний хөгжлийн гарц гэгддэг сансрын технологи үсрэнгүй хөгжинө. Ингэснээрээ дэлхийг гадны халдлагаас ялангуяа солироос хамгаалдаг болно.

14. 2045 он

$1000 ам.доллараар энэ жил дэлхийн нийт хүн амаас тэрбум дахин ухаантай компьютер худалдан авна. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнөөс ухаантай бас амьдрах чадвартай байна.

15. 2099 он

2072 оноос Pico Technology – ийг хөгжүүлж эхэлнэ. Тэгвэл 2099 он гэхэд технологийн хувьсал дэлхий даяар тархана. Хүн төрөлхтний оюуны чадвар компьютерийнхийг давахгүй болно. Гэвч энэ цагт ч гэсэн вирус халдсаар л байх гэнэ.

Э.Нямцоож

Эх сурвалж:   bunny, art-on.ru, singularityhub.com

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих